ҮЙЛ ЯВДАЛ: 3,333 сурагч “ТУСГААР ТОГТНОЛ” шүлгийг уншина

ikon.mn
1 цаг 2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдана.

"Ханбогд кашмер" төвийн 4 давхрын "Лобби" танхимд

11:00 цагт АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөл иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөлөлтэй хамтран УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой эрх зүйн зохицуулалтын асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулна.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

12:00 цагт Туулын хурдны замын асуудалд хууль зөрчсөн албан тушаалтнуудын баримт бичгийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд болон Эрүүгийн цагдаагийн газарт хүргүүлэх болсныг, Туул голыг хамгаалах хуулийн гарцуудын талаар иргэдийн төлөөлөл мэдээлэл өгнө.

Төв талбайд

15:00 цагт 3,333 сурагч “ТУСГААР ТОГТНОЛ” шүлгийг уншина.

15:30 цагт Сур сүлжмэл сургалтын залуус өв соёлын бахархалт өдөрлөг зохион байгуулна.