Tok Tok... таны захиалсан BigMac ирлээ

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 23 минутын өмнө
Сурталчилгаа

Ингээд амтат BigMac бургер хаалга тогшоод ороод ирвэл танд юу бодогдох бол?

Улаанбаатарт шүү дээ?! Инээдмийн баяр болохоор даажигнаж байгаа байх. Хэзээдээ McDonald's манайд нууцаар нээгдчихэв гэж дээ.

Гэхдээ захиалгаа задлаад харвал үнэхээр McDonald's-ийн жинхэнэ бургер бүлээхнээрээ сэнхийж байх юм.

Манай хоол хүргэлтийн зах зээлийн анхдагчийн болон тэргүүлэгчдийн нэг TokTok үйлчилгээ нь энэ жилийн Инээдмийн баярыг тохиолдуулан тун сонирхолтой сурталчилгааны ажлын санаачлаг гаргасантай танилцацгаая. 

Манайд хэдийгээр KFC, Burger King зэрэг олон улсын түргэн хоолны голлох сүлжээнүүд орж ирсэн ч тэргүүлэгч нь болох McDonalds байдаггүй.

Гэхдээ бараг л байсан талаарх хөгжилтэй түүх бол байдаг. 2000-д оны үед хорооллын наад өнцөг дээр түргэн үйлчилгээний рестораны гадаа McDonald's гэсэн том хаяг өлгөгдөж олны анхаарлыг эрхгүй татсан билээ.

зураг
 

Үнэхээр л ороод ирсэн юм байх гэсэн сониуч иргэдийн хөлийн урсгал тийш чиглэх үед гэнэтхэн л хаягаа McRonald’s болгож сурпрайз барьж байлаа. Дахиад удалгүй MonDonald’s болсон ч алдарт сүлжээний брэндийн гол таних тэмдэг болох алтан шар М үсэг хэвээр байсан нь итгэх, үл итгэхийн хооронд хөөрхөн чулуу хөөлгөж байв.

Үнэндээ нэг нөхрийн дураар аашилсан үйлдэл байсан бөгөөд олон улсын оюуны өмчид халдсан хэрэг үүсгэгдэхээс өмнө хэд хэдэн удаа нэрээ сольж аваад нэг мөр хаалгаа барьсан хөгжилтэй түүх бичигдсэн билээ.

Хэдий нэг талдаа дүрэмгүй үйлдэл байсан ч гадаад орноор явагсдын дам яриа, киноноос л McDonald's гэдэг “амттай” газрын талаарх бидний сонирхол өндөр байсныг гэрчилнэ. Сонирхуулахад анхны McDonald's Оросын нийслэл Москва 1990 оны өвөл нээгдэхэд 30,000 хүн дараалалд зогсож байсан итгэмээргүй баримт байдаг байна.

Цаг хугацаа эргэсээр хэдий 2026 он гарсан ч дэлхийн №1 түргэн хоолны сүлжээ манайхыг “тоохгүй” тойрсоор байгаа. Гэхдээ энэ зуур технологи, трансфорт, харилцаа гээд олон зүйлс сайжран хөгжиж буй.

Хөгжлийн өргөн боломжуудыг ашиглан, яагаад бид McDonald's-ийг хил дамнуулаад захиалчхаж болохгүй гэж, тийм үү?

Хоол хүргэлтийн тэргүүлэх үйлчилгээ болохынхоо хувьд TokTok нь нэг өдөрт ч болов боломжийг бодит болгох “Бөмбөрцөгийн хүргэлт” сурталчилгааны санаачилгаа 4-р сарын 1-нд амжилттай хэрэгжүүлсэн байна.

зураг
 
зураг
 

Энэ өдөр хүргэлтийн апп дээр McDonald's-ийн бургер захиалах боломж үүнийг инээдэм гэж хүлээж аваагүй эхний 100 хүнд нээгдсэн бөгөөд бодит эсэх нь тухайн өдөртөө шийдэгдэх байв.

Хөгжилтэйгөөр бие биеэ хуурдаг өдрийг сонгосон нь учиртай бөгөөд “Бөмбөрцөгийн хүргэлт”-ийн захиалга нь тухайн захиалагчийн TokTok-д хэр итгэдэг, ер нь тоглоомыг даах чадвартай эсэхийг нь сорьсон.

“Бөмбөрцөгийн хүргэлт” нь яг нэрийнхээ утгаараа буюу McDonald's-ийн бургерыг хил дамнуулан онгоцоор шууд хүргэхээр төлөвлөгдсөн бөгөөд зөвхөн энэ өдөр баяр дээр баяр нэмжээ.

Сурталчилгааны Stunt Marketing төрөлд багтах санаачилга болсон бөгөөд гол зорилго нь олны анхаарлыг хурдан татаж, шуугиан тарих замаар бүтээгдэхүүн, үйлчилгээ, брэндийн талаарх мэдлэг, танигдалтыг нэмэгдүүлэхэд чиглэдэг.

Голдуу эрсдэлтэй, өвөрмөц, сонирхол татахуйц үйлдэл, арга хэмжээ эсвэл үйл явдлаар дамжин хэрэгждэг бөгөөд маркетингийн багийнхны хувьд ихээхэн зориг шаардаж, Монголын маркетингийн салбарт шинэ шан татах кэйс болж чаджээ.

Credit:

  • Creative Agency: Ad Station agency.
  • Brand: Tok Tok Delivery application.
  • Creative art director: O. Baljinnyam
  • Art director: A. Chinguun
  • Copywriter: B. Batjargal
  • Designers: B. Gantulga, B. Sanjaa
  • Social media manager: B. Oyuntuya

Нийтлэл бичсэн: Project Advertising Magazine /goo.gl/uriNr1/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.