iKon.mn сайтад өмнө нь нийтлэгдсэн Ocumetics компаний Bionic Lens бүтээгдэхүүний тухай зарим мэдээллийг хүргэж байна.
Тус компанид хандах хүмүүсийн хандалт эрс нэмэгдсэн учраас Ocumetics компани сайт дээрээ түгээмэл асуулт, хариултын булан нээжээ.
Компаний зүгээс анхааруулахдаа Bionic Lens бүтээгдэхүүн нь хүний харааг гайхалтай сайжруулах чадалтай ч тухайн хүний харааны систем нь эрүүл, хэвийн ажиллагаатай байх шаардлагатайг дурдсан байна.
Зах зээлд гарах хугацааны хувьд Канад болон Европт хоёр жилийн дараа нэвтрэх боломжтой. Харин АНУ-ын FDA (Food and Drug Administration) зөвшөөрөл өгөхдөө 2-3 жил болдог тул арай хожуу нэвтэрч магадгүй гэжээ.
Үнийн хувьд нэг нүдэнд суулгах зардал $3,200 орчим болох урьдчилсан тооцоо байгаа гэнэ. Гэхдээ хагалгаа хэр нарийн түвэгтэй байх, ямар багаж хэрэгсэл ашиглахаас хамаарч хэлбэлзэнэ гэжээ.
Bionic Lens-ын сайжруулж чадахгүй эмгэгүүд гэвэл:
Эх сурвалж: Ocumetics.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|