"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.
Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятадын гангийн үйлдвэрлэл буурна гэсэн сөрөг төлөвөөс улбаалан төмрийн хүдрийн үнэ сүүлийн долоон жилийн доод түвшинд хүрэв. Энэ оны эхний улиралд Тяньжиний боомт дээр 62 хувийн төмрийн агууламжтай хүдэр тонн тутамдаа 1.4 хувиар буурч 57.7 ам.доллар болсон.
Дэлхийн төмрийн хүдрийн акулууд болох “Vale”, “Rio Tinto”, “BHP Billiton” компаниуд 100 тэрбум ам.долларын өртөг бүхий шинэ төслүүдэд хөрөнгө оруулалт хийсэн нь илүүдэл үүсэх эхлэлийг тавьсан хэмээн шинжээчид үзэж байна. Гангийн зах зээлийн зөвлөх “Steel Home” компанийн ерөнхийлөгч У Венжан үүнтэй холбоотойгоор Хятадын гангийн эрэлт 2025 он гэхэд 100 сая тонноор буурч магадгүй гэсэн таамаг дэвшүүлээд байгаа.
Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу.
Хэрэг хуучирдаггүй гэдэг, 10 жилийн өмнө шуугиан тарьсан хадгаламж зээлийн хоршооны хэрэг дахин сөхөгдөж эхэллээ. Учир нь “Хэргийн эзэн хэнгэргийн дохиур” болсон “Глоб” хадгаламж зээлийн хоршооны захирал асан Ж.Мэндбаяр эрх чөлөөтэй болсон явдал. Түүнтэй ярилцсан юм. Тэрбээр шоронгоос суллагдаад cap орчим болж буй.
-Ярилцлагаа 2006 оны тэр шөнө буюу таны баривчлагдсан цагаас эхэлье гэж боддоо. 10 жилийн ял сонсгоход танд юу бодогдож байсан бэ?
-2006 оны дөрөвдүгээр сарын 14-15-нд шилжих шөнө ажлынхаа байранд сууж байлаа. “UB палас”-ын зүүн талд Монголд анхны 26 давхар зочид буудал барихаар талбайн зургаа Хятад түншүүдтэй хамт хянаад сууж байхад цагдаа нар орж ирсэн. 60-аад мянган ам метр талбайтай том цогцолбор барихаар төлөвлөж байсан юм.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Азийн залуучуудын зөвлөлийн XIII Ерөнхий ассамблей өчигдөр Улаанбаатар хотноо эхэлсэн юм. “Нэг Ази-2015: Тогтвортой хөгжлийн зорилт дахь залуучуудын оролцоо” гэсэн сэдвийн дор Азийн 23 орны 600 орчим залуу саналаа солилцож, ажил хэрэгч шийдлүүд гаргахаар цуглажээ.
Тодруулбал, эрүүл мэнд, жендер, боловсрол, залуусын хөдөлмөр эрхлэлт, төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого хийгээд Тогтвортой хөгжлийн зорилтод залуусын оролцооны асуудлаар саналаа солилцож, нэгтгээд, түүнээ “Улаанбаатарын тунхаг” хэмээн албажуулж, НҮБ-ын ажлын хэсэгт хүргүүлэхээр зэхжээ.
Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|