Манай улсад ажлын айлчлал хийхээр Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд тусгай үүргийн нислэгээр газардсан.
Түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл нар эрхэм зочныг “Чингис хаан” нисэх онгоцны буудалд угтан авсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!