Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинг албан ёсоор угтах ёслол Чингисийн талбайд боллоо.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Төрийн ордны өмнө ирж Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
Төрийн ордонд хүрэлцэн ирмэгц ОХУ-ын Төрийн тэргүүн Баганат танхимд зочилж Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, хоёр орны Ерөнхийлөгч нар дурсгалын гэрэл зураг авахуулав.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир \mpa.mn\
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!