Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Орос, Монголын тэргүүний уулзалт гэрт болж байна

Б.Ууган, iKon.mn
2014 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нар Улаанбаатарт уулзаж, хоёр талт харилцааны хөгжлийн талаар хэлэлцэж байна.

Миний хувьд Монголд найз нөхдийнхөө дунд ирсэн нь тааламжтай, нэр хүндийн хэрэг. Бид эртний бат бэх харилцаа холбоотой. Энэхүү харилцаа нь бидний хамтын ололт, үйл явдлаар бэхэжсэн. Эдгээр үйл явдлуудын нэг нь Халхын гол дахь түрэмгийлэгчдийн эсрэг тулалдаанд ах дүүс зэрэгцэн тулалдсан явдал юм” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэллээ.

Мөн “олон арван жилийн туршид хийсэн хамтын ажиллагаа”  хоёр орныг нэгтгэж байгаа гэдгийг онцлоод хоёр талын асуудлаар өргөн цар хүрээтэйгээр хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Харин Монгол улсын Ерөнхийлөгч хоёр орны хоорондын харилцаа “цаг хугацаа, түүхийн хүндхэн сорилтуудыг давж гарсан” хэмээжээ. Хоёр орны тэргүүний уулзалт Төрийн ордны нэгдүгээр давхарт байх ёслолын өргөөнд болжээ. 

Эх сурвалж: РИА Новости http://ria.ru/politics/20140903/1022553191.html#ixzz3CEoSLsrg