-Дэлхийн эдийн засгийн онцлох мэдээ-
Centerra Gold-ийн IV улирлын үзүүлэлт өмнөх жилийн мөн үеийхээс эрс сайжирчээ.
2013 оны IV улиралд 107 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан бол 2013 оны турш 158 сая ам.долларын цэвэр ашиг олжээ.
Оны эцэст бэлэн мөнгө 500 сая ам.долларын үлдэгдэлтэй байгаа бол цэвэр дүнгээр 425 сая ам.доллар байна.
Бороогийн ордоос 2013 онд 19,318 унц алт олборлосон ба 2014 онд 45,000 унц алт борлуулахаар төлөвлөж байна.
Мөн ЕСБХБ-аас авсан 150 сая ам.долларын зээлийн хугацааг нэг жилээр сунгахаар болжээ. Киргизын ЗГ-тай Kutmor-ийн ордыг худалдан авах тухай гэрээ байгуулсан бөгөөд энэ ажил урагштай байгаа аж.
Мөн Oksut төслийн үр ашгийн тооцоог хийсэн бөгөөд 2016 эцсээс олборлолт эхэлж 11 жил ашиглах боломжтой гэж тооцжээ.
Алтны олборлолтын зардал 1 унц нь 849 ам.доллар байгаа бол татварыг оруулснаар 914 ам.доллар болж байгаа нь зах зээлийн ханш болох 1300 ам.доллараас даруй 40 гаруй хувиар бага байна. Уг төслийн өртөг нь 116 сая ам.доллар бөгөөд цэвэр өнөөгийн үнэ цэнэ нь дискаунтын хүү 8% ба алтны ханш 1500 ам.доллар байх үед 118 сая ам.доллар байх аж.
2013 онд Kutmor-ын ордоос 600,402 унц алтыг нэгж бүр нь 775 ам.долларын зардалтайгаар гаргасан байна. Орлогын татвараас бусад бүх зардлыг оруулаад 1 унц алтны зардал 853 ам доллар байжээ.
2014 оны хувьд Kumtor-оос 550,000-600,00 унц алт олборлож 833-909 долларын зардалтай ажиллана гэж компани мэдэгдлээ.
Харин Бороогийн ордоос 2013 онд 19,318 унц алт олборлосон ба 2014 онд 45,000 унц алт борлуулахаар төлөвлөж байна. Үүний 24,000 унц нь одоогийн нөөцөөс, үлдсэнийг нь олборлох аж.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо буурлаа
Цаг агаар хүйтэн байгаагаас улбаалан аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл удааширч байгаа ч компаниуд ажилчдаа халахгүй байгаа нь тэтгэмж хүсэгчдийн тоо буурахад нөлөөлжээ. Уг тоо хоёрдугаар сарын 15-ны байдлаар өмнөх долоо хоногоос 3,000-аар буурч 336,000-д хүрсэн бол шинжээчид 335,000 гэж таамаглаж байжээ.
АНУ-ын инфляци өслөө
Нэгдүгээр сард инфляци 0.1 хувийн өсөлттэй гарч нам дор түвшинд байгаа нь төв банкыг мөнгөний тэлэх бодлого явуулах замаар эдийн засгийн өсөлтөө дэмжих боломжийг олгож байна. Судалгаанд оролцогсдын 30 хувь нь “эдийн засаг буруу чиглэлд явж байна” гэжээ. Энэ нь 2012 оны тавдугаар сараас хойш хамгийн хувь хэмжээ юм. Сөрөг ба эерэг хүлээлтийн зөрүү -3 буюу найман сарынхаа дээд хэмжээнд хүрээд байна.
Хятадын PMI дахин буурлаа
Долоон сарынхаа доод хэмжээнд хүрч 48.3 нэгжид хүрсэн бол шинжээчид 49.4 гэж таамаглаж байлаа. Үйлдвэрлэл, шинэ захиалга, цэвэр экспорт, ажил эрхлэлт буурсан байна.
Евро бүсийн бизнесийн үйл ажиллагаа удааширлаа
PMI хоёрдугаар сард 53 нэгж болж нэгдүгээр сараас 1 нэгжээр буурлаа. Германы өсөлт удааширсан бол Францын агшилт түргэслээ. "Уг уналт нь сэргэлт хэврэг бөгөөд тэгш бус байгааг илэрхийлж байна. Гэхдээ ганцхан сарын тооноос том дүгнэлт хийх нь эртдэнэ” гэж Markit-ээс мэдээллээ.
Японы худалдааны алдагдал рекорд тогтоож хувьцааны ханш уналаа
Худалдааны алдагдал нэгдүгээр сард ¥2.79 триллионд хүрч арван хоёрдугаар сарын ¥1.3 триллионоос хоёр дахин нэмэгджээ. Экспортын өсөлт удааширсан байхад импортынх 25%-иар өсчээ. Энэ нь ДНБ-ийн өсөлтийг 1%-иас бага гарахад хүргэж байгаа аж. Хятадын цагаан сар болохоос өмнө, мөн дөрөвдүгээр сард гадаадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс авах татварыг нэмэгдүүлэхээс өмнө Япончууд ийнхүү гадаадаас худалдан авалт хийсэнтэй холбоотойгоор импорт өссөн аж магадгүй юм.
"Tesla Motors"-ийн орлогын өсөлт өндөр байна
"Tesla Motors" (TSLA)-ийн алдагдал IV улиралд $16.3 саяд хүрсэн бол жилийн өмнө $89.9 сая байжээ. Өөрөөр хэлбэл, 2013 онд орлого 101%-иар өсч $615.29 саяд хүрсэн байна. Ийнхүү хувьцааны ханш 10.15%-иар огцом өслөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!