- Дэлхийн эдийн засгийн онцлох мэдээ -
ММС нь Ухаа худаг-Гашуун Сухайтын замыг Монгол улсын Засгийн газарт зарж 90.5 сая ам.долларыг хүлээн авсан ч бондыг үнэлгээг өсгөх үндэслэл болохгүй гэж Мүүди үзжээ.
MMC-ийн мөнгө 2014 онд төлөх ёстой 277 сая ам.долларт хүрэхгүй байна.
“Оны эцэст MMC-ийн бэлэн мөнгөний үлдэгдэл 80 сая ам.доллар байсан гэж бид тооцоолсон. Үүн дээр 90.5 сая нэмэгдэж байгаа ч 2014 онд төлөх ёстой 277 сая ам.долларт хүрэхгүй байна” гэж Мүүди мэдэгдлээ.
Уг 277 сая ам.долларын 105 сая нь зээл, 102 сая нь банкны зээл, 70 сая нь хүүгийн төлбөр байгаа юм.
Ойрын хугацаанд ММС-ийн бондын үнэлгээг сайжруулах суурь хүчин зүйлс харагдахгүй байна.
Turquoise Hill Resources-ийн ханшийг C$4.25 болгож буурууллаа
TD Securities-ээс Turquoise Hill Resources-ийн зорилтот ханшийг C$4.5-аас C$4.25 болгож буурууллаа. Ийнхүү “хүлээх” гэсэн зөвлөмжийг өгсөн хэвээр байна.
Харин BMO Capital Markets-ийн шинжээчид арван хоёрдугаар сарын 17-ны өдөр “зах зээлийн дунджаас илүү өсөх” боломжтой гэсэн үнэлгээг өгчээ.
Тэдний зорилтот ханш одоог хүртэл C$4.5 дээр байгаа юм. Харин өмнө нь C$5.5 байсан билээ. Үүнтэй зэрэгцэн CIBC-ээс арван нэгдүгээр сарын 27-ны өдөр зорилтот ханшийг C$5.5-аас C$4.85 болгож бууруулсан юм.
Тэдний хувьд “зах зээлийн дунджаас бага байна” гэсэн үнэлгээг өгөөд байгаа юм. Ийнхүү нэг шинжээч “худалдах”, гурван шинжээч “хүлээх”, нэг шинжээч “худалдан авах” гэсэн зөвлөмжийг өгчээ.
Дунджаар нь авч үзвэл зорилтот дундаж ханш C$5.12 бөгөөд “хүлээх” гэсэн зөвлөмж давамгайлж байна.
Хятадын төв банк эдийн засгаасаа 7.9 тэрбум ам.долларыг татлаа
Хятадын нийт зээлийн хэмжээ арван хоёрдугаар сард 1.23 триллион юанд хүрсэн бол нэгдүгээр сард 2.58 триллионд хүрч өссөн юм. Ийнхүү огцом өсөлтийн дараа төв банкнаас 48 тэрбум юан бүхий репо гэрээг зах зээлд борлуулсан нь зургаадугаар сараас хойшхи анхны томоохон татан авалт боллоо.
Centerra Gold нэгж хувьцаанд C$0.04-ийн ноогдол ашиг хуваарилахаар боллоо
Centerra Gold Inc. (CAGDF)-ийн улирлын ноогдол ашиг хуваарилж байгаа нь 3.2 хувийн өгөөжтэй байна. Ноогдол ашгийг гуравдугаар сарын 20-ны өдөр олгох бол гуравдугаар сарын зургааны өдөр хувьцаа эзэмшигчдийг бүртгэх юм
Биржийн дүрмийн дагуу бүртгэлээс өмнөх хоёр хоног нь ногдол-ашигггүй хувьцааны арилжаа байх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!