Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын үйлдвэрлэлийн индексийн урьдчилсан үзүүлэлт бууралттай гарлаа

PURPLEBOOK
2014 оны 1 сарын 24
PURPLEBOOK
Зураг зураг

- Эдийн засгийн онцлох мэдээ -

HSBC Holdings Plc and Markit Economics-ийн индескүүд дэлхийн хоёрдахь том “эдийн засаг агшиж байж магадгүй гэсэн” мэдээллийг өгч байна.

Нэгдүгээр сарын урьдчилсан индекс 49.6 байгаа нь арванхоёрдугаар сарын 50.5-аас бага байгаа бөгөөд шинжээчдийн таамаглалаас ч мөн адил доогуур байна. HSBC-ийн Хятадыг хариуцсан ахлах шинжээч  Qu Hongbin “Хятад бодлогоо өсөлтийг дэмжих чиглэлд хандуулах хэрэгтэй” гэжээ. 

Гэхдээ эдийн засаг агшаад эхэлсэн гэж шууд хэлэхэд эрт байгаа юм. Учир нь үйлдвэрлэлийн хэмжээ арванхоёрдугаар сард жилийн 9.7 хувийн өсөлттэй байсан юм.

Европын хувьцаанууд Хятадын үйлдвэрлэлийн индекс буурснаас улбаалан уналаа

“Өнөөдөр хүндхэн өдөр байлаа. Хятадын үзүүлэлт буурсан нь дэлхийн эдийн засгийн өсөлтөнд бага зэрэг эргэлзээ төрүүлж эхэллээ” гэж Hantec Markets –ийн зах зээл шинжээч Richard Perry хэлжээ.

Харин европын үйлдвэрлэлийн индекс 32 сарынхаа дээд хэмжээнд хүрч, шинжээчдийн таамгийг эвдлээ. Ийнхүү бүс нутагт сэргэлт үргэлжилж байна гэдгийг батлаж байгаа юм. Германы индекс 56.3 нэгж болж өссөн нь хамгийн дээд үзүүлэлт болжээ.