Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Xanadu Mines Хармагтайн зэс-алтны төслийн 90 хувийг худалдан авлаа

PURPLEBOOK
2014 оны 2 сарын 10
PURPLEBOOK
Зураг зураг

- Дэлхийн эдийн засгийн онцлох мэдээ -

Xanadu Mines-ийн хамтын хөрөнгө оруулалттай Монгол Металс ХХК нь Turquoise Hill Resources-ийн охин компани болох  Оюут Улаан ХХК-ийн 90 хувийг худалдан авснаар тус компанийн 100 хувь эзэмшиж буй Хармагтайн зэс-алтны хайгуулын төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Уг орд нь зэс-алтны арвин их нөөцтэй гэж тооцогддог. Худалдах авах гэрээний дагуу Монгол Металс ХХК нь эхний ээлжинд 4 сая ам.доллар төлөх ба 10 сая ам.долларыг дараагийн 18 сарын хугацаанд төлөх юм.  Xanadu-ийн гүйцэтгэх захирал Л.Ганбаяр “Монгол Металс-д 4 сая ам.долларыг гэрээ байгуулагдахаас өмнө шилжүүлсэн” гэжээ. Ийнхүү Xanadu нь Монгол Металс-ийн хамгийн багадаа 85%-ийг эзэмшихээр болж байгаа юм.

АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо буурсан бол гадаад худалдааны алдагдал багасч, хэрэглэгчдийн итгэлцэл мөн буурлаа

Bloomberg Consumer Comfort индекс хоёрдугаар сарын 2-ны байдлаар 33.1 нэгжид хүрч буурсан нь арван нэгдүгээр сараас хойшхи хамгийн бага үзүүлэлт боллоо. Индексийн бүтцийг харвал хувийн санхүү 1.2 нэгжээр буурсан бол худалдан авах төлөв байдал -41-рүү буурчээ.

Тэгвэл ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо өнгөрсөн долоо хоногт 20,000-аар буурч 331,000-д хүрлээ. Энэ нь шинжээчдийн таамаглаж байсан 335,000-аас бага үзүүлэлт болсноор хувьцааны ханш өсөхөд нөлөөлжээ. Ийнхүү ажил эрхлэлт нэмэгдэж байгаа нь 2014 онд АНУ-д төсвийн хямрал үүсэхгүй бөгөөд үүнээс улбаалан эрэлт тогтвортой байна гэсэн хүлээлтээр бизнес эрхлэгчид ажилчдаа халахаас татгалзаж эсрэгээр ажилтан нэмж авч байгаатай холбоотой юм.

“Хөдөлмөрийн зах зээлийг харвал ажлаас харах процесс маш бага байна. Ажлын байр бий болж, цаашид аажмаар нэмэгдэхээр байна” гэж Raymond James & Associates-ийн эдийн засагч Scott Brown хэлжээ. Мөн 2013 онд АНУ-ын бензин, түлшний экспорт нэмэгдсэн нь гадаад худалдааны алдагдал буурахад нөлөөлж 2009 оноос хойшхи хамгийн бага түвшинд хүрчээ. Гадаад худалдааны алдагдал 471.5 тэрбум ам.долларт хүрч буурсан бол “2014 онд ч дахин буурах боломжтой” гэж HSBC Securities-ийн эдийн засагч Ryan Wang хэлжээ.

Хятадын статистикийн хорооны PMI-ийн өсөлт удааширлаа
Үйлдвэрлэлийн индекс нэгдүгээр сард буурч зургаан сарынхаа доод хэмжээнд хүрсэн бол аж үйлдвэрийн бус индекс 2008 оны арванхоёрдугаар сарын доод хэмжээнд хүрчээ. Харин HSBC-ийн индекс эдийн засаг агшиж байгааг илэрхийлжээ.