-Эдийн засгийн онцлох мэдээ-
Хятадын 2014 оны эдийн засгийн өсөлтийн зорилт эцэслэн батлагдаагүй байгаа ч урьдчилсан байдлаар 7.5 хувь байна.
Үйлдвэрийн гарц, хөрөнгө оруулалт багасч, мөн зээлийн хэмжээ буурсан зэрэг нь эдийн засгийн өсөлтийг удаашруулахад хүргэжээ.
Хятадын хувьцааны зах зээл таван сарынхаа доод хэмжээнд хүрч уналаа.
2013 оны IV улирлын байдлаар жилийн өсөлт 7.7 хувьтай байгаа нь III улиралд 7.8 хувь байсан харьцуулахад өсөлтийн хурд буурсан үзүүлэлт болж байна. Үүнээс улбаалан Хятадын хувьцааны зах зээл таван сарынхаа доод хэмжээнд хүрч уналаа. “Өсөлт удаашраад эхэлсэн нь тодорхой байна. 2014 онд ч удаашрана” гэж Credit Agricole CIB-ийн стратегич, ахлах эдийн засагч Dariusz Kowalczyk хэлжээ.
Ерөнхий сайд Ли Кэцянь “Хятадын эдийн засгийн энэ жилийн бодлого нь өсөлтийг боломжийн түвшинд барихад чиглэгдэнэ” гэжээ. Хятадын хувьд 2014 оны гол асуудал нь сүүдрийн банкны системийн зээлийн чанар байх нь эргэлзээгүй юм. Сүүдрийн банкны системийн зээлийг бууруулахгүйгээр санхүүгийн эрсдэлээс зайлсхийхэд хүндрэлтэй байна. Иймээс зээл олголтыг чангатгах тал дээр Хятадын удирдлагууд анхаарч ажиллана гэлээ.
Төв банк “бид хумих бодлого явуулж байгаа ч Банкуудыг Зохицуулах Хороо энэ тал дээр зээлийн өсөлтийг сааруулахад дурамжхан байна” гэжээ. Энэ жилийн өсөлт 7.5 хувь байхаар хүлээгдэж байна.
Тэгвэл эдийн засгаа бэлэн мөнгөний дутагдалд оруулахгүйн тулд хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний зах зээлд нийлүүлэлт хийхээр болжээ. Энэ нь хувьцааны ханшийг өсөхөд нөлөөлсөн байна.
Мөн HSBC Holdings Plc and Markit Economics-ийн индескүүд дэлхийн хоёрдахь том “эдийн засаг агшиж байж магадгүй гэсэн” мэдээллийг өгч байна. Нэгдүгээр сарын урьдчилсан индекс 49.6 байгаа нь арванхоёрдугаар сарын 50.5-аас бага байгаа бөгөөд шинжээчдийн таамаглалаас ч мөн адил доогуур байна. HSBC-ийн Хятадыг хариуцсан ахлах шинжээч Qu Hongbin “Хятад бодлогоо өсөлтийг дэмжих чиглэлд хандуулах хэрэгтэй” гэжээ.
Гэхдээ эдийн засаг агшаад эхэлсэн гэж шууд хэлэхэд эрт байгаа юм. Учир нь үйлдвэрлэлийн хэмжээ арванхоёрдугаар сард жилийн 9.7 хувийн өсөлттэй байсан юм. Энэ жилийн хувьд Хятадын хамгийн том эрсдэл нь сүүдрийн банкны системийн зээлийн хэмжээ өсч байгаа бөгөөд түүний чанарын муудалт болохоор байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!