Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Kincora Copper" Монгол руу эргэж байна

PURPLEBOOK
2014 оны 1 сарын 23
PURPLEBOOK
Зураг зураг

- ЭДИЙН ЗАСГИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ -

"Kincora Copper" компанийн хоёр ч лицензийг хууль бус олгосон гэж хураагаад байгаа юм. Гэхдээ сүүлийн үеийн мэдээллээр хураасан эрхийг эргүүлж олгох тухай яригдаж байгаа аж. Тус компанийн гүйцэтгэх захирал “Манай компанийн хувьцаа ижил компаниудтай харьцуулахад 60 хувийн дискаунттай үнээр арилжаалагдаж байна” гэжээ.

Сүүлийн үеийн ханшийн өсөлт нь шинэ жижиг хөрөнгө оруулагчид орж ирсэн ба мөн өмнөх хөрөнгө оруулагчид нэмэлт худалдан авалт хийж дундажаа бууруулах үйлдлээс хамаарч байгаа болов уу хэмээн тэрээр нэмж хэлсэн байна. 

Erdene-ийн Алтан нар төслийн хэмжээ томорч, нөөц нэмэгдэх боломжтой

2013 оны IV улирлын хайгуулын ажлын эцсийн үр дүнг компани танилцууллаа. Ажлын үр дүнд нөөцийн тогтоц 5.5 км-ээр уртсах, агууламж нэмэгдэх боломжтой болох нь тогтоогджээ. Компанийн гүйцэтгэх захирал  Peter Akerley хэлэхдээ “2014 онд хайгуулын ажлаа эрчимжүүлж, энэхүү төслийг хөгжүүлнэ” гэжээ.

Хятадын төв банкны үйлдэл хувьцааны ханшид нөлөөллөө

Эдийн засгаа бэлэн мөнгөний дутагдалд оруулахгүйн тулд хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний зах зээлд нийлүүлэлт хийхээр болжээ. Энэ нь хувьцааны ханшийг өсөхөд нөлөөлсөн байна.

 Японы төв банк мөнгөний хэт тэлэх бодлогоо өөрчилсөнгүй

Бодлогын хүүг 0.1 хувь ба нөөц мөнгийг жилд 60-70 триллион юанаар нэмэгдүүлэх програмыг хэвээр үлдээлээ. Төв банк "борлуулалтын татварыг нэмэгдүүлэх гэж байгаа ч эдийн засаг бага багаар өснө" гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

 Английн ажилгүйдэл төв банкны босго хэмжээр үү дөхөж байна

Ажилгүйдлийн түвшин 7.1 хувьд хүрсэн төв банкны босго болох 7 хувьруу ихээхэн дөхсөн үзүүлэлт юм. “Гэхдээ босго түвшинд хүрсэн ч хүүг яаралтай өсгөхгүй” гэж төв банк мэдээллээ.