Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Европын хувьцаа долоо хоногийн эхээр унасан бол эцсээр өсөлттэй байна

PURPLEBOOK
2014 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Хятад ба АНУ-ын аж үйлдвэрийн индексүүд унасан нь европын хувьцаа унахад нөлөөллөө.

Хятадын аж үйлдвэрийн ба үйлчилгээний салбарын өсөлт удааширч байгааг статистикийн хорооноос тооцдог PMI илэрхийлсэн бол HSBC-ийн PMI индекс нэгдүгээр сард уналттай байна. 

J.P.Morgan-ний шинжээчийн тооцсоноор Хятадын эдийн засаг нэг хувиар буурахад дэлхийн эдийн засагт 0.35 хувийн бууралт авчирна гэжээ. “Индексүүд ийнхүү буурч байгаа нь олон хүнийг “эдийн засаг хатуу газардалт” хийх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж, эмержинг зах зээлээс хөрөнгө гадагшилахад нөлөөлж байна. 

“Индексүүд ийнхүү буурч байгаа нь олон хүнийг “эдийн засаг хатуу газардалт” хийх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж, эмержинг зах зээлээс хөрөнгө гадагшилахад нөлөөлж байна. 

Тэгвэл евро бүсийн аж үйлдвэрийн индекс нэгдүгээр сард 32 сарынхаа дээд хэмжээд хүрч 54 нэгжид хүрсэн байна. Герман уг өсөлтийг тэргүүлсэн бол Грекийн үзүүлэлт 2009 оны наймдугаар сараас хойш анх удаа өсөлттэй байлаа. 

Мөн Испани 45 сарынхаа дээд хэмжээнд хүрсэн бол Франц тогтворжсон байна. IHS Global Insight-ийн эдийн засагч Howard Archer “бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2014 онд бага багаар чангарах төлөвтэй байна” гэжээ. Тэгвэл долоо хоногийн эцсээр хувьцаанууд өсөлттэй байлаа. Компаниудын ашгийн хэмжээ таамаглаж байснаас их гарсан, төв банк бодлогын хүүгээ өмнөх түвшинд нь үлдээсэн зэрэг нь хувьцааны ханш өсөхөд голчлон нөлөөлжээ. 

Төв банк бодлогын хүүгээ 0.25 хувьд хэвээр үлдээсэн бол шинжээчид буулгана эсвэл хэвэнд нь үлдээнэ гэж хоёр хуваагдаад байсан юм. Учир нь инфляци бага байгаа нь тэлэх бодлого хэрэгжүүлэх шаардлага байна гэж үзэхэд хүргэж байлаа. Төв банкны ерөнхийлөгч “дефляци” үүснэ гэж санаа зовохгүй байгаагаа удаа дарааллан илэрхийлсээр байна.

Мөн Английн төв банк бодлогын хүүгээ 0.5 хувьд хэвээр үлдээж, бонд худалдан авах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болжээ. Харин Германы үйлдвэрлэлийн захиалга огцом уналаа. Бизнес эрхлэгчид бүс нутгийн эдийн засгийн сэргэлтэд итгэх итгэл багатай байгаа нь үйлдвэрлэлээ бууруулах үндэслэл болжээ. 

Шинжээчдийн таамаг 0.2 хувийн өсөлттэй байсан бол бодит байдалд 0.5 хувиар буурсан байна.