- Дэлхийн эдийн засгийн онцлох мэдээ -
"Prophecy Coal" компани 2013 оны IV улиралд 32,514 тн нүүрс олборлосон бол 31,031 тн нүүрс борлуулжээ. 2013 оны турш нийт 66,869 тн нүүрс олборлосон бол 69,296 тн нүүрс борлуулсан байна.
Дундаж стрип харьцаа 2.85 байгаа бөгөөд оны эцэст 96,036 тн нүүрс агуулахад хадгалагдаж байгаа аж.
2013 оны арван нэгдүгээр сард тус компани Улаан-Овоо дахь нүүрсний олборлолтоо эхлүүлсэн бөгөөд уурхайн үйл ажиллагаа ба Сүхбаатар хүртэлх нүүрсний тээвэрлэлт хэвийн байна.
2014 онд Орос руу нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх, тогтвортой байлгах зорилгоор компанийн төлөөлөгчид Оросын худалдан авагч нартай уулзалт хийжээ.
Улаан-Овоогоос Зэлтэр хүртэлх замын ТЭЗҮ-ийг гүйцэтгэх ажилд Prophecy Coal оржээ.
Мөн Монголын Зам, тээврийн яамнаас "Зэлтэр"-ийн замын ТЭЗҮ-ийн нөхцлийг гаргажээ. Нөхцөл тодорхой болсны дараа Улаан-Овоогоос Зэлтэр хүртэлх замын ТЭЗҮ-ийг гүйцэтгэх ажилд Prophecy Coal оржээ. Уг зам нь 17км урт бөгөөд Зэлтэрийн хилийг дахин нээсний дараа нүүрсний тээвэрлэлтийн зардал ихээхэн буурч, борлуулалт ч өсөх боломжтой юм. Учир нь өнөөгийн байдлаар Улаан-Овоогоос Сүхбаатар луу 120км замаар нүүрс тээвэрлэж борлуулж байгаа юм.
Төлөвлөсний дагуу 2014 оны тавдугаар сард ТЭЗҮ бэлэн болсны дараа, мөн Зам, тээврийн яам зөвшөөрөл өгвөл замын ажлыг эхлэх ба дөрвөн сар хүртэлх хугацаанд барьж дуусгах аж.
Мөн одоогоор Сангийн яамтай хамтран Зэлтэрт гаалийн бүс бий болгох талаар ажиллаж байна. Уг хилээр яг хэзээ нүүрсээ экспортлож эхлэх нь тодорхойгүй байна. Мөн Prophecy Coal 2013 долдугаар сард Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран "Чандганы 600Мвт-ийн цалхигаан станц" барих концессийн гэрээ байгуулсан. Харин уг гэрээг 2014 оны нэгдүгээр сард баталгаажуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!