Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Голомт "Засаглалын асуудалгүй" гэдгээ мэдэгдлээ

PURPLEBOOK
2014 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
"Голомт" банк

"Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед Голомтын талаар ташаа болон худал нотолгоотой мэдээллүүд цацагдсан. Компанийн засаглал сайн байгаа" гэж Голомтоос мэдэгдлээ. 

"Бид Stanhope Investments-тэй 25 сая ам.долларын зээлийн маргаантай байгаа. Энэ бол нийт активын 1 орчим хувь.

Банкны санхүүгийн эрүүл мэндэд нөлөөлөхгүй. Уг асуудлыг богино хугацаанд эерэгээр шийднэ гэдэгт итгэлтэй байна. 

Мөн Credit Suisse Group AG (CSGN) ба Abu Dhabi-гийн сангууд зээлээ хугацаанаас нь өмнө эргүүлэн авах хэргээр маргаан үүсгээд байгаа. Харин Голомт нь Credit Suisse-ийн өмнө ийм үүрэг хүлээгээгүй" гэж Голомтын мэдэгдэлд дурьджээ.