Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

М.Зоригт: “Бодь” групп, “Голомт” банктай холбоотой асуудал бүрэн тэглэгдсэн

Э.Пагма
2013 оны 11 сарын 21
Монголын мэдээ
Зураг зураг
УИХ-ын гишүүн М.Зоригт

УИХ-ын гишүүн М.Зоригттой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

2015 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлээд  Монгол Улс ба­руун талдаа жолооны хүрдтэй ма­ши­ныг гаалиар оруулахгүй гэ­сэн зүйлийг л бодлогын хувьд хэлж байгаа юм. 

-Төсвийн тухай хуулийг бат­­лаад удаагүй байгаа ч араа­саа шүүмжлэл дагуул­саар байна. Ер нь ирэх жи­лийн төсвийн “шүүс”-ийг хэр сайн шахаж чадсан бэ?

-Анх Төсвийн тухай хуулийг оруулж ирэхдээ УИХ, Ерөнхий сайдад танилцуулаад тэвчиж бо­лох зардлыг тэвчье гэсэн. Мон­голчууд ирэх онд бүх нийтээрээ тэв­чих тэр үзэл санааг УИХ-ын гишүүд  дэмжсэн. Энэ ч үүд­нээс өргөн баригдсан хууль дээр ажиллахад  нийт гишүүд дээрх үзэл санаанд нэгдэж  бай­гаа мэдрэмж төрсөн. 

Миний хувьд АН-ын бүлгийн  ажлын хэс­гийг ахалж ажилласан уч­раас зөвхөн бүлгийн хүрээнд бус МАН, эвслийн бүлгийн аж­­лын хэсэгтэй хамтарч хуу­лийн төслийн  заалт бүр дээр нь ярилцсан. Энэ ч үүднээс Төс­вийн тухай хуулийг УИХ-ын гишүүд санал нэгтэйгээр шууд баталсан. 

Учир нь аж­лын хэсэг, байнгын хороо, бү­лэг бүх шатандаа маш сайн ажил­лаж, санал нэгдсэний хүч. Нэн ялан­гуяа урсгал зардлыг нэ­лээд сайн танасанаас гад­на ойл­гомжгүй хө­рөнгө оруулал­тын ажил их байсан. 

Тухайлбал, олон жил болсон ч ашиглалтад ороогүй атлаа төсөвт өртөг нь хэд дахин нэмэгдсэн зүйлүүдийг нүдээ аниад  өнгөрүүлэх бус Үндэсний аудитын газарт хугацаатай үүрэг өгч, нягталж шалгах нь зөв гэж үзээд түр царцаасан. Тэгэхээр тэдгээр барилгуудыг бүр орхих бус ирэх жил төсвийн тодотголд оруулна.

-Сөрөг хүчин болох  МАН-ынхан энэ хууль дээр нухац­тай хандана гэж байсан ч тө­­сөв батлах үед үг дуугүй шууд баталсан. Энэ нь хуу­лийн төслөө хэлэлцэх бус хоо­­рондоо тохиролцсоны жи­шээ гэх юм?

-МАН-ын бүлгийн ажлын хэ­сэгт Д.Оюунхорол, Ч.Хүрэл­баа­тар, Ж.Эрдэнэбат гэх мэт турш­лагатай, чадварлаг, улс орны аж амьдралыг сайн мэддэг хү­мүүс орсон.

Хэдийгээр тусдаа аж­лын хэсэг байгуулсан ч ихэнх тохиолдолд бид хамт сууж байгаад ярилцсан. МАН, АН болон  эвслийн бүлэг ч тэр. Төсвийн тухай хуулийг ганц­хан удаа ярилцаад өнгөрөх бус хэд хэдэн удаа хэлэлцсэн учраас ги­шүүд санал нэгдсэн. Яах вэ энэ хуулийг батлагдсаны дараа шүүрхий, муу боллоо гэх зүйлийг хэлж байгаа хүн байна. Зүгээр л цөөнх шүүмжилж байх ёстой гэх үүднээс ч хандсан байж болох талтай. 

-Үүнээс гадна гадаад өрийг ДНБ-ий 60 хувьд барих ёстой гэсэн заалт уначихсан.  Үүнийг нэг хэсэг нь ирэх жилүүдэд хийг­дэх томоохон бүтээн бай­гуулалтын ажилд чөдөр ту­шаа боллоо гэж байгаа бол эсрэгээрээ Монгол Улс их өрөнд унахаас аврагдлаа гэж бай­гаа. Та үүн дээр ямар бо­дол­той байна вэ?

-Засгийн газар 2014 оны Төс­вийн тухай хуулийн төсөл, Мон­гол Улсын зээлжих ху­вийг нэ­мэг­дүүлэх асуудал гэх мэт­чи­лэн багц асуудлыг оруулж ир­сэн. Энэ нь багцаараа батлаг­даж байж, тэр дотор байгаа жижиг, том асуудал хэрэгжих тухай яригдана. Ту­хайлбал, ирэх онд монгол төг­рөгийн ханшийг зоримог тавь­сан. 

Үүний цаана ямар санаа яваад байна вэ гэхээр ирэх жил Монг­ол Улс бүхэлдээ хийх ёс­той нийт хөрөнгө оруулалтын ажил, ДНБ-ий өсөлтийг өндөр бай­хаар тооцсон. Үүний тулд  зү­гээр халаасандаа байгаа хэд цаа­саар юм хийх гэж  оролдох бус гаднаас зээл босгож ирээд их хэмжээний мөнгөөр бүтээн бай­гуулалтыг хийх ёстой. 

Гэтэл МАН-ынхан үүнийг дэмжээгүй. Ирэх онд хийх, зорилтот ажлыг хэ­дийгээр баталж өгсөн ч  суга таяг­тай юм баталлаа. Тиймээс Зас­гийн газар үүнийг уначихлаа гээд орхих бус дахин бодож бо­ловс­руулж, шийдүүлэх ёстой. Ма­най улс хөгжлийн нэг үе ша­тандаа яваа учраас бараа бүтээг­дэ­хүүн борлогдох дэд бүтцээ сайж­руулах, олон арван үйлдвэр байгуулах гэх мэт хийх ажил их байгаа. 

Жишээ нь, Канад Монгол Улсыг бодвол бүх асуудлаа шийд­сэн атал ДНБ-ий 80 хувьтай тэн­цэх хэмжээний мөнгийг гаднаас зээлж байна. Гэтэл манай улс юу ч үгүй байж 40 хувь дээр барина гэдэг нь чөдөр тушаа болж бай­на гэсэн үг. Тэгэхээр үүнийг дэм­жээгүй талын улстөрчдөөс нэг л зүйлийг ойлгож болно. 

Тэр нь юу гэхээр одоогийн Засгийн га­зарт их хэмжээний ажил хийх бололцоог нь олгочихвол да­раагийн сонгуульд ард олны ит­­гэл их хийсэн талдаа гарчих гээд байна гэсэн болгоомжлол хар­далт сэрдэлт байна. Энэ нь зөв­хөн улс төрийн сонгуулийн өнц­гөөс хандсан хардлага. 

-Тогтвортой байдлын тухай хуулийг гишүүдийн 3/2-ын дэмж­лэг авснаар батлах бай­сан ч АН-ын гишүүд яг санал ху­раах  үеэр байхгүй байсан.  Тэгэхээр АН-ын гишүүд ч гэ­сэн энэ хуулийг батлах бо­долгүй байсан юм биш үү? 

-Засаг барьж  байгаа олонхид зовлон бий. Нөгөө талдаа Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэ­мэг­дүүлэхгүй байх итгэл үнэм­шил­тэй гишүүн яагаад АН-д байж болохгүй гэж. Хүн бүхэн өөр өөрийн бодол санаатай. Гэх­дээ 2014 оны Төсвийн тухай хууль дээр намууд өөр хоорондоо ойл­гол­цож байгаагийн нэгэн адил бас л ярилцаж ойлголцоод явсан бол ийм асуудал гарахгүй л бай­сан байх. 

-Төсөвтэй холбоотой асуудал ярьж байгаа болохоор нэг зүй­лийг асуумаар санагдлаа. Та гишүүдийн тойрогтоо ажил­лах мөнгө хаа хаанаа хү­рэх­гүй хэ­мээн шүүмжилдэг. Тэг­вэл энэ удаад гишүүдийн той­рог­тоо ажиллах мөнгийг бага­гүй хэмжээгээр нэмлээ? 

-Өмнөх оны төсөв дээр Ерөн­хий­лөгчийн Тамгын газар өөрийн төсвийг 19 хувиар хэмнэсэн бай­даг юм билээ. Тэр хэмнэсэн хувь хэмжээгээ ч энэ онд барьж ажил­лах санал гаргасан. Тэгэхээр энэ нь маш эрүүл, одоо цагийн эдийн засгийн нөхцөл байдалд  то­хирсон зөв байр суурь гэж хувь­даа бодож байна. 

Мөн УИХ өнгөрсөн оны төсвийг 10 хувиар хэмнэсэн. Энэ ондоо ч гэсэн ийм байр суурийг илэрхийлснийг ма­най намын бүлэг бүрэн дэмжсэн. Ха­рин сүүлд Төсвийн байнгын хо­рооны ажлын хэсэг дээр ялангуяа тойр­гоос сонгогдсон гишүүдэд тойрогтоо ажиллах бололцоог илүү хангаж өгөх ёстой гэж үзээд нэмсэн юм билээ. 

Миний хувьд өмнө нь алслагдсан тойрог болох Дорнод аймгаас сонгогдож байсан. Одоо Сүхбаатар аймгаас сонгогдоод ажиллаж байгаа. Би жилдээ хоёр удаа хөдөөгийн нийт сум багаараа тойрдог. Ингээд ява­хад гишүүний тойрогтоо ажил­лах мөн­гө нэг тойролтод ч хү­рэхгүй байх жишээтэй. 

Харин одоо өс­сөн дүнгээр тооцоод үзэ­хэд той­рогтоо ямар ч байсан хоёр удаа ажиллачихна. Аймаг бо­лон хотод ажиллах гишүүний бие тө­лөөлөгчдийн асуудал бү­рэн шийдэгдэх юм байна гэдэг талаа­саа надад бол ая тухтай харагдаж байна.  Гэхдээ энэ тал дээр яг таг ийм тийм гэж хэлэхэд төвөгтэй. 

-Та саяхан Засгийн газарт  нэ­гэн хуулийн төсөл өргөн барь­­сан нь хүмүүсийн анхаар­лыг багагүй татаад байгаа бо­лолтой? 

-Буруу талдаа жолооны хүрд­тэй машин манай стандартад то­хи­рохгүй гэдгийг хүн бүхэн л мэддэг байсан. Манайх чинь сон­гуулиас сонгуулийн  хооронд амь­дардаг учраас улстөрчид нь энэ сэд­вээр ярихаас эмзэглэдэг тал бий. Үүнээс үүдэн болохгүй зүйл даамжирч байна. 

Өнөөдөр манай улс хөгжиж байна гэж байгаа бол ойлгомжтой, дэгтэй суурин дээр тогтсон  хөгжилтэй байх ёс­той. Одоогоор нийт  суудлын ав­то­машины 66 хувь нь дүрмийн бус болчихсон, асуудал ужгираад хүнд шатандаа орчихсон. 

Тий­мээс үүнийг хэн нэг нь хийж, цэг­цэнд нь оруулах ёстой. Хотын дарга Э.Бат-Үүл яг энэ асуудлаар юм хийх гэж оролдоод нэлээд асуудал үүссэн. Тэгэхээр би энэ асууд­лыг хөндөж, цэгцлэх талаар оролд­­лого хийхээр над руу их ба­га хэмжээний дайралт ирнэ гэд­гийг урьдчилан тооцсон. 

-2015 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ хуулийг хэрэгжүүлж эх­лэх тухай ярьсан байсан. Гэ­тэл дээрх хугацаа болоход  66 хувь бүр 70, 80 хувь ч болж нэмэгдэхийг үгүйсгэхгүй шүү дээ?

-Олон улсын гэрээ конвенцид нэгд­сэн байдал, олон улсын  хам­тын ажиллагаанд хүлээсэн үүрэг гээд ярих юм бол зүүн тал­даа  жолооны хүрдтэй байх дэг журамтай. Манай хоёр хөрш улс ч гэсэн зүүн тал­даа. Өнөө­дөр би Бичигтийн боом­тоор баруун тал­даа жолооны хүрд­тэй ма­шинаар гарах гэвэл гонжийн­жоо ч гэх юм уу, маш олон нөхцөл яриад байж болно. 

Энэ  хуулийн төслийг санаачилснаар баруун тал­даа  жолооны хүрдтэй машин эзэмшдэг хүмүүсийн эрх ашиг  ямар нэгэн байдлаар хөндөгдөх нь ойлгомжтой. Гэхдээ тэднийг машинаа битгий уна гэж хориг­лосон зүйл байхгүй. Тэд насаараа ма­шинаа унаад явж болно.  

Ха­рин 2015 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлээд  Монгол Улс ба­руун талдаа жолооны хүрдтэй ма­ши­ныг гаалиар оруулахгүй гэ­сэн зүйлийг л бодлогын хувьд хэлж байгаа юм. 

Тэгэхээр үүнээс өмнө гаднаас машин оруулж ирдэг ком­паниуд бүтэн жи­лийн ху­га­цаанд хөдөлгөөн зохицуу­алт хийж болох л хугацаа. 

-Өнөөдөр манайд баруун тал­даа жолооны хүрдтэй ма­шины үнэ арай хямд гэх ойл­голт байдаг. Тэгэхээр энэ асуу­дал нэг талаас машины үнэ хөөрөгдөх ч юм уу, сөрөг зүйл дагуулахыг үгүйсгэхгүй шүү дээ?

-Үүнийг тооцоолсон. Яагаад заа­вал 2015 он гэж зааж өгсөн бэ гэхээр үүнээс өмнө Засгийн газар тодорхой бодлого хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, машины үнийг яаж өсгөхгүй, бүр буу­руулах, яавал ард иргэдэд ча­нартай аль болох шинэ, өөрийн амьд­ралд зохицсон үнээр машин авах боломжтой вэ гэдгийг зо­хицуулах ёстой.

Жишээ нь, орон сууц­ны найман хувийн  зээлд хам­руулж байгаа шиг бодлого хэ­­рэгжүүлж болно. Бүр гадаадын машин үйлдвэрлэгч улс ор­нууд­тай зарчмын тохиролцоо хийх, тэр тохиролцоогоороо дам­жуу­лаад машины үнэд нөлөө­лөх. Магадгүй хилээр оруулж ирж байгаа машины татварыг тодор­хой хугацаанд тэглэж яагаад болохгүй гэж. 

Энэ мэт олон хүчин зүйлийг Засгийн газар анхаарч ажиллаач ээ гэж хэлмээр байна. Гэхдээ энэ хуулийн төслийг би са­наачилсан боловч хамтын шийд­вэрээр л үүнийг шийднэ. Үнэхээр хуу­лийг хэлэлцвэл энэ төрлийн бизнес эрхлэгчид эсэргүүцэл илэрхийлэх ч юм уу, янз бүрийн зүйл гарч болох талтай. 

Миний хувьд “Бодь” группийн хувь нийлүүлэгч, үүсгэн байгуулагчдын нэг мөн, одоо ч хэвээрээ.

-Сүүлийн өдрүүдэд “Бодь” групптэй холбоотой мэдээлэл их гарч байна. Лу.Болд, Д.Баяс­галан, М.Зоригт нар хө­­рөнгөө хуваан авч, удтал сун­жирсан хэрүүл нэг тийшээ бол­лоо. М.Зоригт "Голомт" банк­ны ТУЗ-ийн дарга Д.Баяс­галан нар энэ банкийг хамт­ран эзэмшихээр болсон гэх мэт. Тэгэхээр энэ мэдээлэл хэр бодитой юм бол?

-Цахим хуудсаар янз бүрийн л мэдээлэл явж, надаас хүмүүс ч их асууж байна. Гэхдээ би юун түрүүнд УИХ-ын гишүүн хүн. УИХ-ын гишүүн байх ху­га­цаандаа бизнесийн  үйл ажил­лагаанд оролцох эрх нь хаалт­тай. Миний хувьд хоёр дахь удаа­гаа УИХ-д сууж байна. Хэ­­сэг хугацаанд орон нутагт ажил­ла­сан. 

Тэгэхээр идэвхтэй биз­несийн үйл ажиллагаанаас  хөн­дийрөөд их удаж байна. Нэг зүйлийг зайлшгүй хэлэх ёстой гэж бодож явдаг. Тэр нь дээр яригдаад байгаа зүйлд банкны  нэр ороод байгаа. 

Гэтэл банк гэдэг нь итгэлийн байгууллага. Мон­голын эрхзүй өөрөө банк сан­хүүгийн байгууллагуудыг хувь эздийн байгууллага гэ­хээ­сээ илүүтэй тухайн банк­ны ха­рил­цагч, хадгаламж эзэмшигч­дийн байгууллага болгож өгсөн. Тэ­гэхээр хувь эздийн үүрэг орол­цоог хязгаарласан гэсэн үг. Ер нь бол нэг л байдаг процесс явагдаж бай­на л гэж бодож байгаа. 

-“Бодь” групп гэхээр л та­ны нэр заавал хамааралтай бол­дог шүү дээ?

-Хүмүүс намайг хамаатуулж, хам­татгаж харахыг хүсдэг юм байлгүй дээ. Миний хувьд хувь ний­лүүлэгч, үүсгэн байгуулагч­дын нэг мөн, одоо ч хэвээрээ. Хувь эзэмшигчдийн харьцаа, хувь хэмжээнд өөрчлөлт ор­сон. 

Өнөөдрийн “Бодь” групп, “Голомт” банкны талаар ойл­гомж­­гүй зүйл нэг хэсэг байсан. Хувь нийлүүлэгчид нь хоорондоо учраа олохгүй байна гэх ч юм уу. Тэгэхээр энэ асуудал бүрэн тэг­лэгд­сэн. Одоо ямар нэгэн асуу­дал байхгүй.

-Нууцгүй бол та хэдэн хувь эзэмшиж байна вэ?

-Ер нь гайгүй ээ. /инээв/.

Зураг