Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Голомт"-д олгосон зээлээ татах тухай ярьж эхэллээ

PURPLEBOOK
2014 оны 1 сарын 29
iKon.MN
"Голомт" банк

"Голомт" банкны засаглалын сул байдал нь гадаадын хөрөнгө оруулагчдыг хөрөнгөө татахад хүргэж байгаа талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээллээ. 

Abu Dhabi-ийн хөрөнгө оруулалтын консул нь 2010 онд "Голомт" банкинд 25 сая ам.долларыг таван жилийн хугацаатай зээлүүлсэн ба 2013 онд тус банкны дотоодод бий болсон 15 сарын турш үргэлжилсэн засаглалын асуудлаас үүдэн ийнхүү зээлээ хугацаанаас нь өмнө татах тухай ярилцаж байна. 

Таван жилийн хугацаатай уг зээлийн хугацаа нь дуусах болоогүй байгаа ч Abu Dhabi хугацаанаасаа өмнө зээлээ татах  болж байгаа нь хоёр талын хооронд маргаан дэгдээж байна.

Abu Dhabi-аас гадна "Голомт" банк нь 2007 онд Credit Suisse-ээс 10 сая долларын зээл авч байсан бол Swiss-Mo Investment Ag нь тус банкны хувьцааны 10 хувийг, Trafigura 5 хувийг нь эзэмшдэг.