Уншиж байна ...

К-поп салбарын анхны Грэммийн шагналыг “KPop Demon Hunters” энимэйшн киноны дуу “Golden” хүртлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын цагаар Ням гарагийн орой Лос-Анжелес хотод болсон 68 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр “KPop Demon Hunters” энимэйшн киноны дуу “Golden” түүхэнд анх удаагаа K-поп салбараас энэхүү нэр хүндтэй шагналыг хүртлээ.

Дууг бүтээсэн Ejae, Teddy, 24, Ido нар “Best Song Written for Visual Media” гэсэн нэртэй шагналын албан ёсны эзэд болжээ.

зураг
 

Солонгос гаралтай Америк дуучид болох Ижэй (Ejae), Одри Нуна, Рэй Ами нар тус энимэйшн кинонд гардаг Huntr/x охидын хамтлагийн дүрээр “Golden” дууг дуулсан юм.

зураг
 

Өнгөрсөн оны зун Нэтфликс компани Sony Pictures Animation студийн бүтээсэн “KPop Demon Hunters” энимэйшн киног цацсаны дараа уг дуу дэлхий дахиныг байлдан дагуулж, Billboard Hot 100, Британийн шилдэг дууны Top 100 жагсаалтыг тэргүүлж байв.

Энэ удаагийн Грэммийн шагналын “Best Pop Duo/Group Performance” төрөлд бас “Golden” дуу, өөр нэг К-поп уран бүтээлч “Blackpink” хамтлагийн Роузигийн Бруно Марстай хамтран дуулсан “APT” дуутай цуг нэр дэвшсэн юм.

Гэхдээ энэ ангиллын шагналыг Синтиа Эриво, Ариана Гранде нарын “Defying Gravity” дуу хүртжээ.

 

Эх сурвалж: Yonhap News