"Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд автобусаар хөнгөлөлттэй зорчих картыг НҮНТ-өөс олгож байна"
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих "U Money" карт олгох үйлчилгээг "Улаанбаатар смарт карт" ХХК-д хүлээлгэн өгсөн тул карт шинээр авах, сунгуулах, гэмтээсэн бол дахин авах үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдээс/НҮНТ/ олгодог болсныг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдэгдлээ.
Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвийн салбарууд, утасны дугаар:
- Дүнжингарав-(7575-1200)
- Драгон-(7577-1200)
- Мишээл-(7585-1200)
- 3,4 хорооллын Имарт-(7505-1200)
- Баянхошуу-(7510-1200)
- Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв-(7585-1300)
Энэ онд нийслэлийн төсвөөс ахмад настай иргэдэд олгох унааны нөхөн олговорт 34 тэрбум, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхэд 6 тэрбумыг зарцуулах юм байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

