Уншиж байна ...

Ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Хур тунадас:

  • 29-нд Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар,
  • 30-нд нутгийн зүүн хэсгээр,
  • 02 дугаар сарын 01-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар,
  • 02,03-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи:

Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр,

  • 02 дугаар сарын 02-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:

  • Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -25...-30 градус,
  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -2...-7 градус,
  • говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -8...-13 градус,
  • бусад нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна.
  • 02 дугаар сарын 03, 04-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтний эрч чангарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 29-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр.

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор -30...-35 градус, бусад хэсгээр -23...-28 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 02 дугаар сарын 02,03-нд бага зэрэг хүйтний эрч чангарна.