Уншиж байна ...

Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц цолтой бөх боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Мэргэжлийн сүмогийн холбооноос ирэх тэмцээнд секитори буюу цол авч буй бөхчүүдийн нэрсийг зарлалаа.

Жүрье зиндаанд орж байгаа гурван бөхийн дунд Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц багтсан байна. Их аварга Хакүхогийн дэвжээнээс анх мэргэжлийн сүмод орж байсан Ө.Дэмиджамц өдгөө 25 настай. Тэрбээр 195 см өндөр, 141 кг жинтэй юм.

Өдгөө Исэгахама дэвжээнд харьяалагдаж буй аваргын хүү өнгөрсөн тэмцээнд макүшитагийн барууны №2-оос барилдаад 5:2 амжилт үзүүлжээ.

Хакүхогийн дэвжээнд байхдаа Сэйхакүхо нэрээр барилдаж байсан Точинофүжи 2024 оны тавдугаар сараас мэргэжлийн сүмод барилдаж эхэлсэн байна. Улмаар 2024 оны долдугаар сард жонидан зиндаанд түрүүлсэн билээ.

Түүнтэй хамт Фүкүзаки, өмнө нь цолтой бөх болж байсан Шимазүүми нар дэвшсэн аж.

Сүмогийн холбооноос гуравдугаар сарын банцүкэ буюу чансааг хоёрдугаар сарын 24-нд зарлахаар төлөвлөжээ.