“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнг Авлигатай Тэмцэх Газар /АТГ/-аас өчигдөр буюу нэгдүгээр сарын 26-нд саатуулжээ.
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан түүнийг авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Тодруулбал, Д.Тогтохсүрэнг "Монголросцветмет” буюу “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа хээл хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгаж байгаа гэдэг мэдээлэл байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!