Уншиж байна ...

Тамаваши Б.Мөнх-Оргилд Гиннесийн номд бүртгүүлсэн батламжийг нь гардуулжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Мэргэжлийн сүмогийн Дээд зиндаанд барилдаж буй хамгийн ахмад бөх болох Тамаваши Б.Мөнх-Оргил дараалан барилдсан амжилтыг нь 2026 оны Гиннесийн номд бүртгэсэн талаар бид өмнө нь мэдээлж байв.

2004 оноос хойш өдгөөг хүртэл тасралтгүй 1,763 барилдаанд хүч үзсэн Б.Мөнх-Оргилын онцгой амжилтыг Most consecutive sumo bouts нэрээр бүртгэсэн юм.

Тэгвэл өчигдөр түүнд батламжийг нь гардуулан өгчээ.

зураг
 

Тамаваши Б.Мөнх-Оргил тасралтгүй барилдсан үзүүлэлтээр рекорд тогтоосноос гадна Дээд зиндаанд 2013 оноос хойш 1,107 удаа барилдсан үзүүлэлтээр жагсаалтын гуравдугаарт бичигдэж буй юм.

Тэгвэл Нэгдүгээр сарын тэмцээнд тав ялснаар Дээд зиндаанд нийт 707 давсан үзүүлэлтээр Хавайн арлын ёкозүна асан Мүсашимарүг гүйцэж, жагсаалтын есдүгээрт жагсах болжээ. Уг үзүүлэлтийг 1,093 давсан Хакүхо тэргүүлдэг юм.

Тамавашигийн урд ёкозүна асан Харүмафүжи Д.Бямбадорж 712 ялсан үзүүлэлттэй бол ёкозүна асан Кисеносато 714 даваатай буй.