Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо (FIBA)-ноос 2029 онд болох Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий урьдчилсан шатны оноолт болон хэсгийн эхний шатны зохион байгуулагч орныг зарлалаа.
Тодруулбал Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай, Казахстаны Атырау, Малайзын Серембан, Монголын Улаанбаатар хотод эхний шатны хэсгийн тоглолтыг хийхээр болжээ.
Сагсан бөмбөгийн ААШТ-ий урьдчилсан тэмцээний эхний шатанд шар тивийн 16, далайн орнуудаас нэг баг өрсөлдөх юм.
Тэдний найм нь 2025 оны ААШТ-д үзүүлсэн амжилтаараа эрхээ авч буй бол үлдсэн нь чансаагаар тогтоожээ.
Хэсгийн эхний шатны тоглолтууд Олон Улсын Сагсан Бөмбөгийн завсарлагын цонх үед буюу наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 1-нийг дуустал үргэлжлэх юм. Багууд тойргийн журмаар тоглоод хамгийн өндөр оноо авсан эхний гурван баг дараагийн шатанд өрсөлдөнө.
Монголын шигшээ багийн бэлгэдэл "Талын хөх чоно"
Харин урьдчилсан тэмцээний хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхээ авсан багууд дараах байдлаар хоёр хэсэгт хуваагдах аж.
Үүнд
Хоёрдугаар шатанд өрсөлдөх багууд тодорсны дараа зохион байгуулагч орныг зарлахаар төлөвлөжээ. Ингэхдээ эхний шатыг эх орондоо зохион байгуулсан оронд давуу тал олгох юм.
Урьдчилсан шатны тэмцээний хоёрдугаар шатыг энэ оны арваннэгдүгээр сарын 23-наас арванхоёрдугаар сарын 1-нд хийхээр төлөвлөж байна.
Дээрх хоёр хэсгээс хамгийн өндөр оноотой тус бүр дөрвөн баг урьдчилсан шатны эцсийн тэмцээнд оролцох эрх авна.
ААШТ-ий эх авах тэмцээний эцсийн шат өмнөх тэмцээнтэй ижил хамгийн өндөр чансаатай 24 баг өрсөлдөөд 16 нь эрхээ авах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!