Өнгөрсөн долоо хоногт автомашин шатсан дуудлага нэмэгджээ
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны дөрөв, гал түймрийн 69 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 38 иргэний аюулгүй байдлыг хангаж, 10.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Сүүлийн өдрүүдэд гэр хорооллын айл өрхийн өвөл зуны сууц, автомашин шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Иймд автомашиныг ил галаар төөнөхгүй байх, пийшин, зуухны битүүмжийг шалгаж, яндангийн цонолтоос сэргийлж галын аюулгүй байдлыг хангах, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалган, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг Нийслэлийн Онцгой Байдлын Газраас анхаарууллаа.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

