Японы гурав дахь том автомашин үйлдвэрлэгч Nissan компани Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс (ӨАБНУ) дахь үйлдвэрээ Хятадын Chery Automobile Co компанид зарахаар тохиролцсоноо өчигдөр мэдээлжээ.
Гэхдээ ямар үнээр зарж байгаагаа нууцалсан байна.
Зардлаа бууруулахын тулд Nissan компани бүтцийн өөрчлөлт нэвтрүүлж, дэлхийн өөр өөр бүс нутагт байгаа нийт долоон үйлдвэрээ зарахаар төлөвлөж байсны нэг нь энэ юм.
Худалдагдсаны дараа Өмнөд Африкийн үйлдвэрийн ажлын байрны ихэнх хэсэг хэвээр хадгалагдахыг Nissan өчигдөр мэдэгдсэн байна.
Тус үйлдвэр Nissan Navara пикап автомашиныг үйлдвэрлэдэг юм.
Үйлдвэрээ зарсан ч Nissan компани ӨАБНУ-ын зах зээлд импортын арга замаар бүтээгдэхүүнээ борлуулсан хэвээр байхаа амлажээ.
Зарахаар төлөвлөж буй Nissan-ий бусад зургаан үйлдвэр нь Аргентин. Япон, Энэтхэг, Мексикт байдаг юм.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!