Монголын жүдогийн эрэгтэйчүүдийн 49, эмэгтэйчүүдийн 34 дэх удаагийн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн (УАШТ) нэгдүгээр сарын 23-наас 25-ныг дуустал Хэнтий аймгийн Чингис хотод болсон юм.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Т.Түмэнжаргал, 66 кг-ын жинд Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хүрэл медальт К.Ёолк, 73 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, 81 кг-ын жинд О.Шинэбаяр, 90 кг-ын жинд А.Мөнх-Эрдэнэ, -100 кг-ын жинд Ц.Ган-Эрдэнэ, +100 кг-ын жинд Б.Гончигсүрэн нар түрүүлсэн юм.
ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк энэ жилээс дээд жиндээ буюу 66 кг-д өрсөлдөхөөр болж буй аж.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь, 52 кг-ын жинд М.Нандин-Эрдэнэ, 57 кг-ын жинд Т.Ариунзаяа, 63 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 70 кг-ын жинд С.Лхагвадулам, -78 кг-ын жинд Ж.Урангоо, +78 кг-ын жинд А.Адъяасүрэн нар өнгөллөө.
УАШТ-ий шилдэг эрэгтэй жүдочоор К.Ёолк, шилдэг эмэгтэй тамирчнаар -78 кг-ын жинд аваргалсан Ж.Урангоо нар тодорсон байна.
Медалийн чанараар "Хилчин" спорт хороо таван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол "Алдар", "Сүлд" спорт хорооноос тус бүр хоёр аварга төрлөө.
Харин тэмцээний сүүлийн өдөр холимог багийн тэмцээн болсон юм. Нийт 14 баг оролцсон тус тэмцээнд "Алдар" спорт хорооны баг тэргүүлсэн бол "Хилчин" спорт хороо мөнгө, "Сүлд" спорт хороо, "Женко" клуб хүрэл медаль хүртжээ.
Эх сурвалж: Монголын Жүдогийн Холбоо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!