Автомашин дотроо угаартаж нас барсан тохиолдол бүртгэгджээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар шөнөдөө -36-45 градус хүртэл огцом хүйтэрч, хүйтний эрч чангарч байна.
Автомашинаа хөлдөхөөс сэргийлэх зорилгоор гарааш болон хучлагатай машин дотроо халахыг нь хүлээх үедээ унтаж, улмаар угаартаж нас барсан харамсалтай тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнийг сэрэмжлүүлэв.
Угаарын хий нь үнэргүй, өнгөгүй, хийн төлөвтэй тул богино хугацаанд хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг.
Иймд иргэд та бүхэн автомашинаа халаахдаа зайлшгүй шаардлагагүй тохиолдолд хучлагатай автомашин дотроо суухгүй байх, суух тохиолдолд яндангийн хоолойг чөлөөлөх, хучлагаа авч халаахыг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас зөвлөлөө.
ВИДЕО:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

