Төрийн ордонд
08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Блю Скай зочид буудалд
09:30-14:00 цагт “Эрчим хүчний бодлогод оролцоог хангах нь" сэдэвт оролцогч талуудын бодлогын хэлэлцүүлэг болно.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Улсын Их Хурлын Эрчим хүчний бие даасан байдлыг нэмэгдүүлэх, ногоон эрчим хүчний асуудлаар санал дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгээс хамтран зохион байгуулж буй юм.
“Union Building”-д байрлах Монголын төмөр замын байранд
10:00 цагт Төрийн Өмчит Хувьцаат Компани (ТӨХК)-уудад ажил гүйцэтгэсэн ААН-үүд санхүүжилтээ авч чадахгүй байгаа талаар мэдээлэл хийнэ. Тэд Багахангай, Хөшигийн хөндийн чиглэлийн төмөр замын ажилд оролцсон, мөн техникээ түрээслүүлсэн ч өнгөрсөн зунаас хойш ажлын хөлсөө авч чадаагүй байна.
Нийт цалин хөлсөө авч чадаагүй 200 гаруй хүний нэгдэл үүссэн бөгөөд тэд мэдээлэл хийхээс гадна тухайн ТӨХК-уудын удирдлагатай уулзана.
Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд
14:00 цагт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.
Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаарх иргэдийн өргөдлийг нутгийн өөрийн удирдлагын байгууллагаар хэлэлцэн шийдвэр гаргадаг болох, иргэд өөрийн хорооны иргэдийн нийтийн хуралд биечлэн оролцохоос гадна цахимаар оролцож болох эрх зүйг зохицуулалтыг бий болгох зорилготой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!