Зам мөстөж халтиргаа гулгаа үүссэн энэ нөхцөлд осол гэмтлээс сэргийлэх зөвлөмжийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс хүргэлээ.
2025 оны осол гэмтлийн тэргүүлэх таван шалтгаан:
- Уналт 39.7 хувь 67,863
- Амьгүй механик хүчинд өртөх 19.8 хувь 33,829
- Зам тээврийн осол 14.3 хувь 24,456
- Амьд механик хүчинд өртөх 8.7 хувь 14,835
- Хүчирхийлэл 7.9 хувь 13,500
2020-2024 онд нийт 106,599 зам тээврийн ослын шалтгаант өвчлөл бүртгэгдсэн байна.
Халтиргаатай замд машин жолоодох зөвлөмж:
- Замын халтиргаатай хэсэгт огцом тоормослох, жолооны хүрдийг огцом эргүүлэх нь шарвах гол шалтгаан болно. Өчүүхэн төдий огцом хөдөлгөөн нь алдаа болж бусдад болон өөрт аюул, эрсдэл учруулж болзошгүй.
- Нойрмоглосон болон бие, сэтгэл зүйн байдал тогтворгүй үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
- Хамгаалалтын бүсээ тогтмол зүүж хэвших (зорчигч тус бүр хамгаалах бүсээ зүүх)
- Хүүхдийн нас, жинд тохирсон зориулалтын суудалд суулгах зорчих
- Явган хүний гарцтай газраар явахдаа хурдаа тохируулах
- Хол замд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах
- Тогтмол хугацаанд оношилгоо, үйлчилгээнд хамруулж байх
- Автомашины даац болон зорчигчийн тоог хэтрүүлэхгүй байх
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолооны ард суухгүй байх
- Шөнийн замд гэрлээ шилжүүлэх
- Жолооны эрхгүй хүнд жолоо шилжүүлэхгүй байхыг ГССҮТ-өөс тус тус зөвлөж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!