"Нийтийн эзэмшлийн зам, талбайг өдөр бүр 1,300 орчим ажилтан цэвэрлэж байна" гэлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн есөн дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбайг өдөр бүр 1,300 орчим ажилтан цэвэрлэж байна гэж албаны эх сурвалжууд мэдээлж байна. 

Харин Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ-ын хэмжээнд зам цэвэрлэгээний тусгай зориулалтын техник технологи ашиглаж цас, мөс, хогийг цэвэрлэж байгаа аж. Өчигдөр л гэхэд Нарангийн хогийн цэг, Цагаан давааны хогийн цэг болон Морингийн давааны хогийн цэгүүдэд 2,008 тонн хог хаягдлыг тээвэрлэжээ.

Зам, талбайг цэвэрлэж байгаа ч иргэд халтирч унах, гэмтэж, бэртэх эрсдэлээс сэргийлэхийг зөвлөв.

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч хадгалагдана.