Уншиж байна ...

Нийтийн тээврийн автобусны Ч:24Б чиглэлийн замналд нэг зогсоол шинээр нэмсэн байна

Д.Янжиндулам, ikon.mn
54 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн тээврийн автобусны Ч:24Б Нисэх-ТЭЦ-4-3, 4-р хороолол-Гандан чиглэлийн замналд Ирээдүй хотхон урд, хойд зогсоолыг шинээр нэмжээ.

Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлснээр уг өөрчлөлтийг маргааш буюу нэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн мөрдөх юм байна.

Ингэснээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх Ирээдүй хотхон зогсоолд Ч:24Б Нисэх-ТЭЦ-4-3, 4-р хороолол-Гандан, Д:14 Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон гэсэн хоёр чиглэлийн нийтийн тээврийн автобус зогсдог болно.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авдаг байна.

зураг