Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно.
Энэ удаагийн сугалааны тохиролд 2025 оны арванхоёрдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 52,699,262 баримт оролцоно.
Хэрэглэгчид тухайн сард хэдэн баримт бүртгүүлснээс шалтгаалж, хожих мөнгөн дүн нь өөрчлөгддөг. Тухайлбал 1-10 баримт бүртгүүлсэн бол сугалааны гурван орон таарахад 30,000, 11-50 баримт бүртгүүлсэн бол 40,000, 51 ба түүнээс олон баримт бүртгүүлсэн тохиолдолд 60,000 төгрөгийн эзэн болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!