Уншиж байна ...

ДАКАР 2026: Нийлбэр дүнгээр Э.Халиунболд 15, П.Мөрөн 30-д жагсаж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 13 минутын өмнө
Reuters
Зураг зураг

Авто спортын олимп гэгдэх "Дакар Ралли" уралдааны 10 дахь гараа өчигдөр өндөрлөв.

Саудын Арабын Биша хотыг хөндлөн 420 км үргэлжилсэн тус гарааг Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд 4 цаг, 54 минут, 24 секунд амжилтаар дуусгаснаар одоогоор идэвхтэй уралдаж буй 97 тамирчнаас 20 дугаар байр эзэлсэн байна.

Ингэснээр 46:18:17 цагийн амжилтаар нийлбэр дүнгээр 15, Rally 2 төрөлдөө долдугаарт бичигдэж буй.

Харин П.Мөрөн 51:38:05 цагийн үзүүлэлтээр нийлбэр дүнгээр 30, Rally 2 төрөлдөө 20 дугаарт жагслаа.

Мотоциклийн төрөлд 10 дугаар гараанд Францын Адраин ван Беверен 4:15:03 цагийн амжилтаар тэргүүлсэн юм. Харин нийлбэр дүнгээр манлайлж байсан Австралийн Даньел Сандерс тэргүүлэгчээс 27 минут хоцорсноор 16 дугаар байранд оров. 

Улмаар нийлбэр дүнгээр АНУ-ын Рики Брабек тэргүүлж эхэлсэн бол Д.Сандерс дөрөвдүгээр байранд бичигдэж байна.

Уралдааны 11 дэх гараа нийт 882 км зам туулах аж.

ФОТО

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг