Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг танилцуулна

ikon.mn
10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордонд

10:00 цагт Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлийн болон 21 аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга нартай уулзана.

11:00 цагт Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, намын дотоод зохион байгуулалтын асуудал болон цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл өгнө.

Хууль зүй дотоод хэргийн яамны 704 тоот хурлын танхимд

10:00 цагт Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгуулна.

СТӨ-ний 1 давхарт

12:30 цагт Нийслэлийн иргэд автобусаар зорчиж, алхаж, скүүтер дугуй унахдаа ногоон оноо цуглуулж, түүгээрээ тогийн мөнгө, түлшний хөнгөлөлт эдэлдэг болох, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, сурагчдаас хеликобактерын шинжилгээ авах зэрэг ажлуудын талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өгнө.