Ерөнхий сайдаас асуух асуулт, саналаа илгээгээрэй
Редакцын бус нийтлэл
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар энэ Бямба гарагт МҮОНТ-ээр олон нийттэй шууд ярилцана.
Та Ерөнхий сайдаас асуух асуултаа доорх гурван шугамын аль нэгээр өгч болно.
- И-Монголиа
- D-gov.mn сайт,
- "11-11" төв И-Монголиа болон D-GOV.MN сайтад нэвтрэхэд "Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатараас асуух асуулт, саналаа ирүүлнэ үү" гэж гарч ирнэ.
Та асуулт, саналаа бичиж, холбоо барих дугаараа оруулан санал илгээх товчийг дарна. Мөн Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд утсаар өгч болох юм.
"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлага 2026.01.17 буюу энэ Бямба гарагийн 17:00-20:00 цагийн хооронд гурван цаг үргэлжилнэ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

