БНСУ-ын Кёнсангийн үндэсний их сургуулийн Мэдээлэл, тооцоолох төвийн захирал доктор дэд профессор Ий Сон Жин (Lee Songjin )-ы хиймэл оюуныг их сургуулиудад хэрхэн ашиглах талаар бичсэн өгүүллийг зохиогчийн зөвшөөрлийн дагуу ШУТИС-ийн баг орчуулсныг хүргэж байна.
Хиймэл оюун хичээлийн танхимд хэдийнээ нэвтэрсэн ч их сургуулийн хичээл нөгөө л хэвээрээ байна. Солонгосын их дээд сургуулиудын хичээлийн 65-аас дээш хувь нь лекцийн хэлбэрээр явж байгаа бол ерөнхий эрдмийн хичээлүүдэд 80-аас дээш хувьтай байна. Коронагаас хойш оюутнууд цахим хичээлд дасал болсон хэдий ч зөвхөн бичлэг хэлбэрийн биш бодит харилцаатай хичээлийг илүү сонгох болов. Нүүр нүүрээ харсан танхимын хичээлийг сонгох хувь нь 30 хувь давдаг боловч уламжлалт лекц гэхээсээ биечлэн оролцож шууд харилцаад, бодит оролцооны мэдрэмжийн хүлээлтийг илтгэж байна гэж үзэж болно. Гэтэл оюутны сонирхол ба сургалтын арга барилын хооронд том зөрүү үүсээд байна.
Лекцээр дамжуулж богино хугацаанд системтэйгээр мэдлэг дамжуулан авч болдог давуу талтай. Үүнд багшийн туршлага ихээхэн нөлөөтэй бол оюутан тус бүрийн мэдлэгийн түвшин, оюутны хэрэгцээ шаардлага хаягддаг тал бий. Энэ тал дээр оюутнуудын оролцоо бага байгаа тухай гомдол их ирдэг. Канадын Торонто их сургуулийн судалгааны үр дүн ч үүнийг харуулдаг.
Өнөөгийн хичээлүүд нь оюутнуудыг “шалгалтын төлөө сурах” зовлон руу л түлхэж байна
Инженерийн ангийн I курсийн оюутнуудын цахим платформын мэдээллийг шинжлэн үзэхэд оюутнуудын асуултын дийлэнх нь шалгалт өгөхийн тулд шалгалтын өмнө ойлголтоо бататгах төдий байв. Мэдлэгээ өөр өнцгөөс ашиглах эсвэл олон ургалч байдлаар хандсан асуулт бараг байсангүй. Өнөөгийн хичээлүүд нь оюутнуудыг “шалгалтын төлөө сурах” зовлон руу л түлхэж байна.
Сүүлийн үед нэг шийдлээр ТАС(Төсөлд-суурилсан, Асуудалд-Суурилсан) сургалтын аргачлал яригдаж байна. Сургалтын пирамидаар бол лекц 5 хувь, уншлага 10 хувь толгойд үлддэг бол дадлага мэтгэлцээнээр 50 хувь, бусдад зааснаар 90 хувь хүртэл тогтож үлддэг. Тайлбарлаж, мэтгэлцэнгээ асуудлыг шийдвэрлэх явцад сурагч нь өндөр үр бүтээлийг гаргадаг. 1969 онд Канадын Макмастерын анагаахын сургуулийн Хаворд Баруоз профессор ТАС аргачлалыг ашигласан байдаг. Оюутнууд нь бодит клиник асуудалд туршилт, дадлага хийх байдлаар сурч эхэлсэн нь хожим дэлхий нийтийн жишиг аргачлал болон тарсан юм. Өнөөдөр ТАС аргачлал нь анагаахын салбар дахь боловсролын цөм аргачлалуудын нэг болсон ба олон сургууль хичээл сургалтдаа хэрэглэж байна.
Зөвхөн лекцийн арга хэрэгсэл нь өөрчлөлтийн хурдыг гүйцэхээргүй боллоо. Хиймэл оюуны эрин үеийн их сургуулийн боловсролын цөмд нь оролцоо ба харилцаа, тухайлсан үнэлэлт ба хэрэглээ байх болно
Кёнгсаны үндэсний их сургуулийн жишээ ч ТАС аргачлалын үр дүнг харуулж байна. Сүүлийн үед тус сургуулийн багш нарийн бүтцэд шилжилт хурдан явагдсанаар нийт 1,046 багш нарийн 47 хувь нь туслах, дэд профессор эзэлж байна. Өөрөөр хэлбэл багшилж эхлээд 10 жил хүрээгүй багш нар тал орчим хувийг бүрдүүлж байна. Бүх профессорын дунд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн нэр хүндтэй нэг шагнал байдаг ба “Өөрийгөө нээсэн хичээл” гэх энэхүү шагналыг улирал бүрийн оюутнуудын үнэлгээгээр долоон багшид л олгодог.
Их сургууль өөрчлөлтөд алгуурлавал хиймэл оюуны эрин үеийн аж үйлдвэр нь их сургуулийг хүлээхгүй
Сүүлийн үед шагнал авсан хичээлүүдийг харвал шинэ профессоруудын хичээл олон болж байгаа ба нийгэм, байгалийн ухааны аль ч салбарын хичээлд ТАС-ын аргачлалыг нэвтрүүлсэн байна. Шагнал авсан багшийн хичээлийг сонгосон оюутан өөрөө хичээл хийх шалтгаанаа олох, тухайн хичээлийнхээ гүнд нь ороод хамтран үр дүнд бодитоор хүрдэг байдлаар хичээлийн хөтөлбөрөө зохиожээ. Үүгээр зогсохгүй элдэв хаалтгүй үнэлэлт дүгнэлтээр дамжуулан оюутан өөрийнхөө ойлгоцыг үнэлж, түүгээр дамжуулан өөрийгөө өсөж хөгжиж байгаагаа мэдрэхэд тусалж байна. Аль нэг салбарын оюутан “үүнийг сураад хаана ашиглах вэ” гэдэг асуултад өөрөө хариултаа олчхож байгаа ба оюутан өөрөө суралцах чадвар нь ахисан байна гэх товч дүгнэлтэд хүрч байна.
Их сургуулийн боловсрол гэдэг ерөнхий боловсрол гэхээсээ ажил мэргэжлийн боловсрол, нийтийн гэхээсээ хувийн хэв шинжид хурдацтайгаар шилжиж байна. Зөвхөн лекцийн арга хэрэгсэл нь өөрчлөлтийн хурдыг гүйцэхээргүй боллоо. Хиймэл оюуны эрин үеийн их сургуулийн боловсролын цөмд нь оролцоо ба харилцаа, тухайлсан үнэлэлт ба хэрэглээ байх болно. Өөрийгөө нээсэн шагналын үр дүн харуулж байгаа шиг хичээлийг ТАС аргачлалаар заах нь хэдийн үр дүнгээ өгсөн нь харагдаж байна. Их сургууль өөрчлөлтөд алгуурлавал хиймэл оюуны эрин үеийн аж үйлдвэр нь их сургуулийг хүлээхгүй.
Эх сурвалж: https://www.gnnews.co.kr/news/
Солонгос хэлнээс Монгол хэл рүү хөрвүүлсэн: Д.Анарболд, Д.Оргилболд
Хянан шалгасан: ШУТИС-ийн доктор проф Я.Дашдорж
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!