Саудын Арабт болж буй "Дакар 2026" уралдаан замынхаа тэн хагасыг тууллаа.
Нийт 13 гарааны дараа ялагч тодрох энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн нар мотоциклийн төрөлд хурд сорьж буй юм.
Сүүлийн долдугаар гарааны дараа Э.Халиунболд нийлбэр дүнгээр 16 дугаар байранд бичигджээ. Тэрбээр "Rally 2" ангилалдаа 32 цаг, 00 минут, 50 секундийн амжилтаар зургаадугаарт жагсаж байна.
Харин П.Мөрөн 36 цаг, 41 минут, 18 секундээр нийлбэр дүнгээр 36, "Rally 2" ангилалдаа 26 дугаарт явна.
Нийлбэр дүнгээр Австралийн Даньел Сандерс тэргүүлж байгаа бол "Rally 2"-т АНУ-ын Престон Кэмпбэлл өнгөлж байна.
Өнөөдөр наймдугаар гараанд тамирчид Дависарын хөндийгөөр нийт 721 км зам туулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!