Жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан хэргийг Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас сэрэмжлүүллээ.
Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгсэл мөргөлдөж, хүн гэмтсэн байна” гэх дуудлага мэдээлэл өчигдөр бүртгэгджээ.
Дуудлагын дагуу хэргийг шалгахад жолоодох эрхгүй үедээ Тоёота акуа загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Тоёота приус загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж, ослын улмаас хоёр хүн гэмтсэн байна. Тус хэрэгт ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байгааг мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!