Уншиж байна ...

Японы батлан хамгаалахын сайд цэргүүдийн хамт шүхрээр буух дадлага сургуулилалтад оролцжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
37 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Япон улсын өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчний агаарын явган цэргийн нэгдүгээр бригад шинэ оны анхны бэлтгэл сургуулилалтаа Чиба мужийн Фүнабаши хот дахь Нарашино баазад зохион байгуулжээ.

Уг арга хэмжээнд тус улсын батлан хамгаалахын сайд Шинжиро Коизүми биечлэн оролцсон байна.

Энэ үеэр сайд 11 метрийн өндөр цамхгаас шүхрээр буух дадлага сургуулилалтыг цэргүүдийн хамт гүйцэтгэжээ.

“Үнэхээр гайхалтай байлаа” гэж Коизүми сайд шүхрээр буусныхаа дараа сэтгүүлчдэд хэлсэн байна.

зураг
 

Алслагдсан арлыг гадаадын түрэмгийллээс хамгаалах зорилготой уг байлдааны сургуулилалтад 2,100 орчим алба хаагч оролцжээ

Салхитай байсан тул онгоцноос шүхрээр буух ажиллагааг цуцалсан ч газар дээр явуулсан сургалтад АНУ, Австрали зэрэг нийт 14 улсын армийн төлөөлөл оролцсон байна.

Японы өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчин энэ сургуулилалтаар холбоотнуудтайгаа батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байгаа гэнэ.

Энэ зорилгын хүрээнд батлан хамгаалахын сайд Коизүми энэ долоо хоногт Вашингтонд айлчилж, АНУ-ын батлан хамгаалахын сайд Пит Хэгсэттэй уулзах юм.

 

Эх сурвалж: Japan Today