Уншиж байна ...

Хүннү хотод 90 МВт-ын батарей хуримтлуурын станц барих сонгон шалгаруулалтад Ньюком зэрэг зургаан компани оролцжээ

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 10 цаг 11 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хөгжүүлэх зорилгоор УИХ-ын 76 дугаар тогтоолоор Хүннү хотыг байгуулах шийдвэр гараад буй.

Хүннү хот нь өөрийн эх үүсвэрээс эрчим хүчээ батарей хуримтлуулахаар төлөвлөсөн бөгөөд Засгийн газрын 210 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад заасны дагуу төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулна.

Хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтыг 2025 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны нэгдүгээр сарын 5-н хүртэл олон нийтэд нээлттэй зарлаж, зургаан аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлжээ.

  1.  “Ньюком" ХХК
  2.  “Эич Эй Си Смарт Тех" ГХОХХК
  3. "Энвижн Энержи" ХХК
  4.  "Шийриз стоун" ХХК
  5. "Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн" ХХК
  6. “Алтай Трест” ХХК.

“Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийг оролцсон ААН-үүдэд өгснөөр хувийн хэвшлийн төлөөлөл саналаа бэлдэж хоёрдугаар сарын 5-нд ирүүлэх бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу дараагийн шатны сонгон шалгаруулалтыг явуулах аж.