“Гоожингийн өндөр”-ийг энэ онд сэргээн засварлана

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулж 1914 онд барьсан Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёр давхар "Гоожингийн өндөр" хэмээх барилгыг эвдэх, гэмтээх, устгахаас хамгаалах зорилгоор таван жилийн өмнө нийслэлийн хамгаалалтад авч байв.

Уг барилгыг энэ онд сэргээн засварлахаар болжээ. Тодруулбал нийслэлийн энэ оны төсөвт "Гоожингийн өндөр"-ийг засварлахаар 1.3 тэрбум төгрөгийг баталсан байна.

Ингэхдээ түүх соёлын үл хөдлөх дурсгалыг анхны хэлбэр, хийц, бүтээцийг алдагдуулахгүйгээр сэргээн засварлахаар төлөвлөжээ.