Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Сугар: “Гоожингийн өндөр”-ийг цагдаагийн хамгаалалтад авч, газрын маргааныг шийдвэрлүүлэх захирамж гарлаа

А.Намуун, iKon.mn
2021 оны 12 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:24 2021/12/29

Гоожингийн өндрийг нийслэлийн хамгаалалтад авч буй талаар мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ:

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "2021 оны арванхоёрдугаар сарын 28-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан хоёр давхар барилга буюу Гоожингийн өндрийг хамгаалалтад авах тухай захирамж гаргалаа.

Үндсэн хуулийн 7.1 дэх хэсэг Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох хуулиуд,НИТХ-ын 2007 оны 197 дугаар тогтоолыг үндэслэн тус тус захирамжилсан.

Улаанбаатар хотын түүх соёлын үл хөдлөх дурсгал Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулж 1914 онд барьсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёр давхар Гоожингийн өндөр гэх барилгыг эвдэх, гэмтээх, устгахаас хамгаалах зорилгоор цагдаагийн хамгаалалтад шуурхай авахыг НЦУГ-ын даргад үүрэг болголоо.

Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг анхны хэлбэр, хийц, бүтээцийг алдагдуулахгүйгээр сэргээн засварлах ажлыг  2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан зохион байгуулах, түүх соёлын үл хөдлөх дурсгалт газрыг музейн чиглэлээр ажиллуулах бэлтгэлийг ирэх оны дөрөвдүгээр улиралд багтаахыг холбогдох албаныханд даалгалаа.

Түүх соёлын үл хөдлөх дурсгал байршиж байгаа газарт бичил цэцэрлэгт хүрээлэнг байгуулах, түүх соёлын үл хөдлөх дурсгалыг хууль зөрчиж бусдын өмчлөлд шилжүүлсэн асуудлыг судалж, хуулийн байгууллагаар шалгуулах, холбогдох шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг хариуцахыг НЗДТГ-ын хуулийн хэлтэст үүрэг болгов.

Мөн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 470м.кв газрыг 2014 оноос хойш эзэмшиж буй иргэн Мөнх-Эрдэнэ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээг удаа дараа зөрчсөн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, энэ талаар иргэнд мэдэгдэж, гэрээг зохих журмын дагуу цуцлахыг үүрэг болгосон захирамж гарсан" гэв.

09:28 2021/12/29

“Гоожингийн өндөр”-ийг хамгаалалтад авна

Хотын дарга Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн 1914-1919 онд амьдарч байсан хоёр давхар барилга буюу “Гоожингийн өндөр”-ийн гадна, тус түүхэн барилгыг нийслэлийн хамгаалалтад авч, газрын эрхийг цуцлах юм байна. Энэ талаар өнөөдөр 10:00 цагаас НЗДТГ-аас мэдээлэл хийхээр товложээ.

Үүнээс гадна НИТХ-ын Төлөөлөгч Л.Отгонбаатар Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд буй “Гоожингийн өндөр”-ийг түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад багтаах саналыг гаргаж байв.

Гоожингийн өндрийн тухайд

1912 оны долоодугаар сард Бүгд Ерөнхийлөн захирах сайдын тушаал бий болгож Богд хаант тусгаар Монгол Улсын Засгийн газрын анхны Ерөнхий сайдаар Сайн ноён хан Намнансүрэн томилогджээ. Тэрбээр 1919 оны 4 сард таалал болтлоо Монгол Улсын Ерөнхий сайдаар 7 жил ажилласан байна.

Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгийн анх бариулсан энэхүү байшинд Манжийн засаг захиргаа төвлөрч, хятадын гамин цэргийн штаб /Сийлэнпүүгийн яам/ байрлаж байсан үед олноо өргөгдсөн оны үед байшин Сангийн яамны мэдэлд очиж, Сангийн яамны сургагч Козин ажиллаж амьдрах болжээ. 

Козин хэмээх нэрийг дуудахад бэрх тул монголчууд “Гоожин” хэмээн дуудах болж улмаар амьдарч байсан хоёр давхар сууц нь “Гоожингийн өндөр” нэршжээ хэмээн эх сурвалжуудад дурдсан байна.

“Гоожингийн өндөр” хэмээх барилга одоогийн Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр сургуулийн зүүн хойд талд байдаг. 