ХӨСҮТ: Аялж зугаалахдаа хачигт хазуулахаас сэргийлж, малгай, тод өнгийн хувцас өмсөнө үү

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсад жил бүрийн гуравдугаар сарын сүүлээс хачигт халдварын өвчлөл нэмэгддэг байна. 

2003-2024 онд хачигт халдварын нийт 3,080 тохиолдол бүртгэгдэж байсны 70 гаруй хувь нь хачигт риккетсиоз байна. Энэ нь бэлчээрийн хачиг буюу хонинд шимэгчлэн амьдардаг хачгаар үүсгэгдэх халдвар бөгөөд жил бүрийн гуравдугаар сарын сүүлээс нэмэгддэг аж. 

Харин хачигт энцефалит, хачигт боррелиоз нь ойн хачгаар дамждаг, жил бүрийн тавдугаар сарын сүүлээс өвчлөл нь ихэсдэг байна.

Иймээс агаар салхинд гарч, аялж зугаалахдаа малгай, тод өнгийн битүү хувцас өмсөж, 1-2 цаг тутамд өөрийнхөө болон хамт яваа хүмүүсийнхээ хувцсанд хачиг наалдсан эсэхийг сайтар шалгаж байх шаардлагатай юм. 

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа "Гуравдугаар сарын 16-наас буюу өвчний үечлэлээс эхлээд хачигт хазуулсан өгүүлэмжтэй 44 хүн хандсан. Үүнээс хачигт риккетсиозоор таван хүн эмчлүүлж байна. Эдгээр хүн Төв, Завхан аймаг, Багануур дүүрэгт хачигт хазуулсан өгүүлэмжтэй. Иймээс ой мод ихтэй газар ажиллаж амьдардаг, эсвэл аялахаар зорчиж буй хүмүүс анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. 

Хэрэв хачигт хазуулсан бол зөв сугалж авна уу. Хачгийг буруу сугалбал үлдэц нь үлдэн хүндэрч, цаашдын явц таагүй нөхцөлд хүргэдэг" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Сараа [211.36.175.179] 2025/4/13
Хачиг аймаар шүү. Хөдөөний хүмүүс айдаггүй юм байх даа.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.211] 2025/4/11
Зун шумуул их байдаг шумууланд хазуулаад.
0 | 0 Хариулах