Өмнөговийн Цогтцэцийд байрлах уурхайд хоолны хордлогын сэжигтэй 197 тохиолдол бүртгэгдэж, 91 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах уурхайд хоолны хордлогын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. 

Энэ талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа "Өнөө өглөөний 10:00 цагийн байдлаар нийт 197 тохиолдол бүртгэгдээд байна. 105 нь эмнэлэгт хэвтэж, 44 нь харьцангуй хөнгөн байсан учир гэрээр эмчлүүлж байна. Мөн 10 нь бусад аймаг, орон нутагт эмчлүүлж байгаа. 

Уурхайд ажилладаг 20-48 насны эдгээр иргэнд гүйлгэх, гэдэс базлах, дотор муухайрах, халуурах, толгой өвдөх, үе мөч янгинах зэрэг шинж тэмдэг илэрсэн.

Тухайн аймгийн Эрүүл мэндийн газар, салбарын хяналтаас баг гарсан. ХӨСҮТ-ийн баг мөн голомтод ажиллаж, тархвар судалгаа, үнэлгээ хийн ажиллаж байгаа.

Эхний байдлаар 24 хүнээс сорьц авахад 19-д salmonell spp илэрсэн байна. Цаашид шинжилгээг үргэлжлүүлэн хийнэ. 

Мөн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 91 хүнээсээ тархвар судалгаа, сорьц, шинжилгээ авна. Одоогоор тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаа тул дүгнэлт гараагүй байна" гэлээ.

зураг