Уншиж байна ...
Зураг
Зураг

Х.Мөнхжаргал: "Бодь интернэшнл"-ийн оффтэйк гэрээ дууссан

Б.Бадамгарав, IKon.mn
Өчигдөр 13 цаг 28 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрсний үнийн бууралттай холбоотойгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас ямар хариу арга хэмжээ авч байгаа талаар тодрууллаа. 

Тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал "Борлуулалтын орлого 2024 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 45 хувь буураад байна.

Бид борлуулалтын хэмжээгээ нэмэгдүүлэхийн тулд экспортын шинэ сувгуудыг эрэлхийлж байна. Тухайлбал Эрээн боомтыг ашиглахаар судалж байна. Олон улсын боомт учраас олон төрлийн бичиг баримт, зөвшөөрөл шаардагдахаар байгаа.

Ханги-Мандал боомтыг мөн экспортдоо түлхүү ашиглахаар зорьж байна. Энэ боомтод асуудалтай байгаа нэг зүйл нь авто замаар нүүрс тээвэрлэдэг байсныг болиулсан. Шороон замтай байсан учраас байгаль орчинд учрах асуудал байснаас тэр. Гэхдээ одоо концессын зам баригдсан байгаа. Үүнийг одоогоор Улсын комисс хүлээж аваагүй байгаа гэж ойлгосон. Хэрэв үүгээр тээвэрлээд эхэлбэл экспорт нэмэгдэнэ.

Мөн Ханги-Мандал чиглэлийн төмөр замар нүүрс тээвэрлэх боломж бий. Гэвч төмөр замын тариф өндөр байгаа учраас манай харилцагч нар тээвэрлэх сонирхолгүй байна. Эдгээр асуудлыг шийдвэл экспортын биет хэмжээгээ нэмж, борлуулалтын орлогоо төлөвлөсөндөө хүргэх боломжтой гэж харж байна" гэлээ.

"Эрдэнэс Тавантолгой" ХК 3.9 их наяд төгрөгийг 2024 оны ногдол ашигт хуваарилж байгаа юм. Үүний 1.1 их наядыг иргэд, ААН-д хуваарилж буй бол 2.8 их наяд төгрөг нь төрд очно. Хуулийн дагуу 34 хувийг нь Үндэсний баялгийн санд байршуулж, 66 хувийг нь төр буюу "Эрдэнэс Монгол" нэгдэлд шилжүүлэх юм байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүнчлэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргалаас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийн оффтэйк гэрээний дагуу хэр хэмжээний нүүрсийг Бодь интернэшнлд өгсөн талаар тодруулахад "Төмөр замын санхүүжилтийн өртөг нэг тэрбум ам.доллар буюу 3.2 их наяд орчим төгрөг гэж байгаа. Энэ бол тэр чигтээ оффтэйк гэрээний санхүүжилт. Амны дөрвөн том худалдан авагчийн нэг нь авч байсан. Өнөөдрийн байдлаар амны үнэ тонн тутамд 70 орчим ам.доллар байна. Улирал тутамд үнийн тохиргоо хийдэг.

Бодь интернэшнлийн оффтэйк гэрээ дууссан. Оффтэйк гэрээнээс одоо зөвхөн газрын тосны дулааны цахилгаан станцынх үлдсэн" гэв.