Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, авто зам болон явган хүний замыг хааж байрлуулсан хашаа, хайс, зөвшөөрөлгүй хаалт, тусгаарлах шон, гинж, автомашины гарааш, зөөврийн байгууламжийн зөрчлийг арилгуулж эхэлжээ.
Тухайлбал тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны урд нийтийн эзэмшлийн 65 м.кв газрыг тоосгон хашааны сууриар хашсаныг буулгаж газрыг чөлөөлсөн байна.
Мөн тус дүүргийн 16 дугаар хорооны Халаастайд орц, гарц хааж байршуулсан микро автобусыг ачуулж орц, гарцыг чөлөөлжээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!