Мэдээллийн технологийн засаглал, мэдээллийн аюулгүй байдал, эрсдэлийн удирдлагын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч “Information Systems Audit and Control Association” \ISACA\ олон улсын байгууллага Монгол Улс дахь цорын ганц, албан ёсны салбар байгуулагдаж, нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд үүсгэн байгуулагчид, нийт гишүүд, хүндэт зочид болон ISACA олон улсын байгууллагын төлөөлөгчид болон мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүд, инженерүүд, судлаачид уригдан оролцсон. Энэ үеэр “ISACA Ulaanbaatar Chapter”-ын зорилго, үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, хэлэлцүүлэг яриа өрнүүлэн харилцан санал солилцлоо.
ISACA нь мэдээллийн технологийн засаглалын чиглэлээр стандарт боловсруулж, гэрчилгээ олгодог хамгийн том байгууллага бөгөөд дэлхийн 188 улсад 228 салбартай, нийт 185,000 орчим гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
“ISACA Ulaanbaatar Chapter”-ын Ерөнхийлөгч, Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, “ISACA Ulaanbaatar Chapter” үүсгэн байгуулагдсанаар Монгол Улсын мэдээллийн технологийн засаглал, аюулгүй байдлын салбарт томоохон хувь нэмэр оруулах болно. Мөн салбарын мэргэжилтнүүдийг олон улсын жишигт нийцсэн хэлбэрээр хөгжүүлэх, мэдлэг хуваалцах, хамтын ажиллагааг нэмэгдүүлж, мэргэжлийн коммюнитиг бэхжүүлэх шинэ боломжуудыг нээж байгааг тодотгов.
Энэхүү ёслолын үйл ажиллагааг дэмжиж, ивээн тэтгэгчээр хамтран ажилласан Голомт банкны хамт олонд 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!
Та бүхэн “ISACA Ulaanbaatar Chapter”-ын үйл ажиллагаа, гишүүнчлэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны цахим хуудаснаас болон 99024652 утсаар холбогдон аваарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!