Уншиж байна ...
Зураг
Зураг

"The MongolZ"-ийн хөвгүүд тэмцээнээ өндөрлүүлснээр 62,500 ам.долларын шагнал хүртэв

Н.Эрхбаяр, iKon.mn
Өчигдөр 21 цаг 08 минут
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын 1.2 сая ам.долларын шагналын сантай "PGL Cluj-Napoca 2025" тэмцээний шөвгийн найман багийн тоглолт өнөөдөр эхэлж байна. 

Румын улсад зохиогдож буй энэ тэмцээнд нийт 16 баг таван өдрийн турш тойрч тоглосны эцэст Европын "FaZe Clan", Португалийн "SAW", Туркийн "Eternal Fire", Саудын Арабын "Team Falcons", Бразилын "paiN Gaming", Германы "MOUZ", Данийн "Astralis", манай улсын "The MongolZ" гэсэн найман баг Playoffs шатанд шалгарсан юм.

"The MongolZ"-ийн хөвгүүд Данийн "Astralis" багтай "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 0:2-оор хожигдлоо. 

Ингэснээр манай баг энэ тэмцээнд 5-8 дугаар байр эзэлж, 62,500 ам.долларын шагнал хүртэж байна. Тэд гуравдугаар сарын 1-16-нд "ESL Pro League Season 21" тэмцээнд оролцох хуваарь гарчээ.

Энэ тэмцээнд түрүүлбэл 400,000 ам.доллар, дэд байранд шалгарвал 187,000 ам.доллар, гуравдугаар байрт 150,000 ам.долларын шагнал өгөхөөр зохион байгуулагчид төсөвлөжээ.